Цагааны Батцэцэг
Цагааны Батцэцэг / Tsagaan Battsetseg | |
---|---|
Улс | Монгол Америкийн Нэгдсэн Улс |
Төрсөн | 1972 оны 1 сарын 30 |
Цол | Эмэгтэй их мастер (1990) |
Оргил чансаа | 2273 (2005 оны 4 сар) |
Цагааны Батцэцэг (1972 оны 1-р сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын шатрын 7 удаагийн аварга, эмэгтэй их мастер цолтой Монгол-Америкийн шатарчин.
Эцэг Цагаан нь слесарь хүн байсан боловч Батцэцэгийг шатарчин болоход их нөлөө үзүүлсэн. Дархан хотын дунд сургуулийн 5, 6-р ангидаа Идэрчүүдийн аваргад орж хожигдоод л ирдэг байсан бол 7-р ангиасаа л яг нухацтайхан тоглож эхэлсэн ажээ. Эцэг нь гайгүй тоглодог дэд мастеруудыг авчраад өрөг тоглуулдаг байжээ.
Тэрбээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 11 удаа (эрэгтэйд 1 удаа) оролцож хамгийн олон буюу 7 удаа (1989, 1990, 1992, 1994, 1995, 1996, 1997) түрүүлж, шигшээ тэмцээнд 127 өрөг тоглохдоо 81,4 хувийн амжилт үзүүлж, дөрвөн тэмцээн дараалан түрүүлж, хамгийн залуудаа түрүүлсэн Г.Баярмаа, Ө.Гэрэлмаа нарын амжилтыг давтан, гурван тэмцээнд нэг ч хожигдолгүй тэмцээнээ дуусгасан юм.
1989 онд спортын мастер, 1990 онд ОУХМ, мөн эмэгтэй их мастер цолыг тус тус хүртсэн.
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 1990 онд болсон Азийн бүсийн тэмцээнд түрүүлж, мөн ондоо ЗХУ-ын Азов хотноо болсон дэлхийн бүс хоорондын тэмцээнд амжилттай оролцсон юм. Болгар улсын Софи хотноо 1994 онд болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийн оюутан тэр хувийн дүнгээр мөнгөн медаль хүртжээ. Мөн Нови-Сад, Манила, Ереван, Элистэйн дэлхийн шатрын олимпиадад нэгдүгээр ширээнд амжилттай оролцсон юм.
2000 оноос хойш АНУ-д амьдарч байгаа бөгөөд 2009 онд АНУ-ын эмэгтэйчүүдийн аврга шалгаруулах тэмцээнд 10-р байрт орсон байна.