Jump to content

Базарын Хатанбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Базарын Хатанбаатар
тамирчны тухай
Төрсөн өдөр1973 оны 2 сарын 25 (1973-02-25) (52 настай)
Төрсөн газарМонгол, Дархан-Уул, Шарынгол
Улс, орон Монгол
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1999), ОУХМ (1993)
Оргил чансаа>2500 оноо (2001 оноос урьд)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Базарын Хатанбаатар (1973 оны 2-р сарын 25-нд Шарын голын урхайчин тосгонд төрсөн) — Монголын шатарчин, их мастер, гавъяат тамирчин Олон улсын хэмжээний мастер.

Уугуул нутаг Завхан аймаг, Алдархаан сум.

1989 оны намар Улаанбаатар хотод зохиогдсон “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит 7-р тэмцээний  “Б” ангилалд нь түрүүлсэн учир дараа жилийн олон улсын тэмцээнд шууд оруулахаар шийдвэрлэжээ.

Тэр улсын аварга шалгаруулах 31-дэх тэмцээнд 18 настайдаа түрүүлж энэхүү амжилтаа 8 удаа давтжээ.

1991 онд спортын мастер, 1993 онд олон улсын хэмжээний мастер, 1996, 1999 оны Монгол улсын шилдэг тамирчин, БТС-ын тэргүүний ажилтан, 1999 онд их мастер болж зэрэг ахисан. 2005 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан.

2018 оны 8-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпын хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн Шарын гол суманд зохион байгуулагдсан.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.