Jump to content

Мохамед Рашван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мохамед Рашван
Жүдо
Төлөөлдөг улс:  Египет
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМохамед Али Рашван
Төрсөн огноо (1956-01-16) 1 сарын 16, 1956 (70 настай)
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛос-Анжелес 1984Үнэмлэхүй
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСөүл 1985Үнэмлэхүй
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЭссен 1987+95 кг

Мохамед Али Рашван (Араб: محمد علي رشوان, b1956 оны 1 сарын 16-нд төрсөн) нь Египетийн жүдоч юм. Тэрээр 1984 оны зуны олимпоос үнэмлэхүй ангилалд мөнгөн медаль хүртсэн.

Тус олимпын шигшээ барилдаанд Японы Ямашита Ясүхиротой барилдсан бөгөөд Ямашита өмнөх барилдаандаа зүүн хөлөө гэмтээгээд байсан. Гэвч Рашван Ямашитагийн зүүн талыг нь огт хөндөлгүй барилдсан нь Япон, Египетэд түүнийг алдаршуулж, улмаар 1984 оны Олон улсын шударга тоглолтын шагналыг хүртжээ[1].

Тэрээр 1982, 1983 онд хүнд жин болон нээлттэй ангилалд Африкийн аварга болсон.

Анх 1972 онд Чехословакт болсон олон улсын тэмцээнд оролцож, гараагаа эхэлж байсан Рашван 1992 онд зодог тайлсан бөгөөд өдгөө Египетийн Жүдогийн Холбооны гишүүн, олон улсын шүүгч цолтой. Бээжингийн олимпод шүүгчээр оролцсон.

https://web.archive.org/web/20080820034155/http://www.sis.gov.eg/VR/figures/english/html/Heif2.htm

  1. "International Fairplay Committee". Эх хувилбараас архивласан: 2007-10-10. Татаж авсан: 2010-10-15.