Мэхээр (хурган)

Хурган мэхээр (Polygonum viviparum, Persicaria vivipara)

Хурган мэхээр — (Латин: Polygonum viviparum, Persicaria vivipara), Альпын мэхээр (Alpine Bistort) гэдэг нэрээр олонд танигдсан нэг наст ургамал. Манай орноос гадна уулархаг нутгууд болох Альп, Карпат, Пиреней, Кавказ болон Төвөдөд тархан ургадаг.

5-15 см өндөр ургадаг бүдүүн үндэстэй. Үндсэн навч нь урт зуйван хэлбэртэй, урт иштэй. Цэцэг нь цагаан эсвэл сарнайн ягаан өнгөтэй, дээд хэсэг нь түрүү хэлбэртэй бол доод хэсэг нь булцуулаг. Цэцэг нь ховор тохиолдолд амьдрах чадвартай үр өгдөг. Навчны угт байрлах булцуу нь хөгжин шинэ ургамал болон ургадаг. Ингэхдээ дийлэнх тохиолдолд, булцуунаас эхний навч булцууг эх ургамлаас салаагүй байх үед ургаж хөгждөг. Булцуу нь цардуулаар баялаг ба шувуу болон өвсөн тэжээлт амьтдын дуртай хоол нь байдаг.

Хурган мэхээрийн цэцэгний бүтэц

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн янз бүрийн улс орнуудад 20 төрлийн мэхээрийг хүнсэнд ашиглаж ирсэн. Сибирь ба Азийн үндэстнүүд хурган мэхээрийг өргөн хэрэглэж ирсэн. Монгол туургатан аймгууд хурган мэхээрийг түүн угааж, цэвэрлэж, хатаагаад, модон ууранд нүдэж мэхээрийн гурил гарган авч хэрэглэдэг байсан ба булцууг сүүнд чанах зэргээр хэрэглэж ирсэн. Зарим ястнууд цагаан идээтэй холин янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Жишээ нь, Хотгойдуудын мэхээртэй хольсон тос маш амттай.

Зарим үед оготны хураасан ордыг ухаж мэхээр хураадаг. Ийм тохиолдолд, амьтны өвөл хэрэглэх хүнсийг авч байгаа тул оронд өөр орлох зүйлийг хийж үлдээдэг. Энэ нь Монголчуудын байгальтай харьцах соёлын нэг жишээ.

Бусад[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын стандарт. Мэхээрийн үндэс. MNS2125:1974

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]