Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнхжаргалын Бэлгүтэй
|
| Төрсөн огноо | (1993-05-05) 5 сарын 5, 1993 (32 настай)
|
|---|
|
| Бөхийн цол | Аймгийн арслан |
|---|
|
| Аймгийн арслан | 2020 |
|---|
| Аймгийн начин | 2014 |
|---|
Мөнхжаргалын Бэлгүтэй нь Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
- Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат аймгийн арслан Б.Батсүхэд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Хандсүрэнгийн Мэндбаярт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн харцага У.Мөнхчулуунаар нэг давж хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон.
| Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2025
|
АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв, улсын заан Д.Анараар тав, улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж "Монгол улсын харцага" цол хүртсэн.
|
512
|
| д\д
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2014
|
Орхон аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн.
|
256
|
| 2015
|
Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж "Нэмэх" чимэг нэмсэн.
|
256
|
| 2020
|
Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Л.Отгонбаатараар долоо давж түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртсэн.
|
128
|
МҮБХ-ноос зохион байгуулсан аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн 2017 оны 10 сарын барилдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Д.Төрбаяраар тав давж шөвгөрсөн. Мөн 12 сард зохион байгуулагдсан энэхүү барилдаанд аймгийн начин Ч.Мөнхбатаар долоо давж түрүүлсэн.
| Он
|
Сар
|
Шөвөг
|
| 2013
|
1
|
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Ц.Содбаяраар зургаа давж шөвгөрсөн.
|
| 2013
|
12
|
Булган аймгийн Сайхан сумын харьяат сумын заан Г.Ганбаатараар зургаа давж шөвгөрсөн.
|
| 2014
|
1
|
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат сумын заан Г.Жамбалдоржоор зургаа давж шөвгөрсөн.
|
| 2014
|
2
|
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат сумын заан Д.Бат-Эрдэнээр зургаа давж шөвгөрсөн.
|
| 2014
|
4
|
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат сумын заан Т.Дүүрэнсарангаар долоо давж шөвгөрсөн.
|