Jump to content

Николай Солодухин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Солодухин
Жүдо
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Николай Иванович Солодухин
Төрсөн огноо 1955 оны 1 сарын 3
Төрсөн газар Курск муж, Пасерково
 
Медалиуд
Зуны олимп
Алт Москва 1980 65 кг
Дэлхийн АШТ
Алт Парис 1979 65 кг
Алт Москва 1983 65 кг
Европын АШТ
Мөнгө Хельсинки 1978 65 кг
Алт Брюссель 1979 65 кг
Хүрэл Парис 1983 65 кг

Николай Иванович Солодухин (Орос: Никола́й Ива́нович Солоду́хин, 1955 оны 1 сарын 3-нд төрсөн) нь Оросын жүдоч, Зөвлөлт Холбоот Улсыг төлөөлөн 1980 оны зуны олимпод оролцон алтан медаль хүртсэн тамирчин юм. Тус олимпын аваргын төлөө манай тамирчин Цэндийн Дамдинтай барилдаж ялснаар нь түүнийг монголчууд сайн мэднэ.

Тэрээр 14 настайдаа самбогоор хичээллэж эхлэн, дараагийн жил нь Курск муж, Железногорск хотын өсвөрийн аварга цолыг хүртэж амжжээ. Гэвч жүдо руу урваж, М.Г.Скрыповын удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийх болж, 1975 онд ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын аварга болсон байна.

Солодухин Курскийн политехникийн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд тус хотын хүндэт иргэн юм. Тэрээр Улс түмний найрамдлын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Өдгөө тэрээр Курск хотод өөрийн жүдогийн сургуулийг хичээллүүлдэг бөгөөд Железногорск хотод түүний нэрэмжит жүдогийн тэмцээн жил бүр зохиогддог аж.