Jump to content

Нямын Лувсанчүлтэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямын Лувсанчүлтэм (1916 оны 11-р сарын 24-нд Түшээт хан аймгийн Зүүн гүний хошуу, одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн- нас барсан)- Төр нийгмийн зүтгэлтэн, дипломат, Элчин сайд.

  • 1934-1938 онд ЗХУ-ын Улаан-Үд хотын Монголрабфакт сурсан.
  • 1938-1939 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуульд багш.
  • 1939-1940 онд Өвөрхангай аймгийн төвийн дунд сургуульд багш, 1940-1942 онд Мөн сургуулийн захирал.
  • 1942-1946 онд ЗХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль.
  • 1946-1952 онд Засгийн газар, Ерөнхий сайд Х.Чойбалсангийн референт.
  • 1952-1953 онд МАХН-ын Төв Хорооны Түүхийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан.
  • 1953-1954 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх.
  • 1954-1955 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх.
  • 1955-1956 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн эрхлэгч.
  • 1957-1960 онд Москва хотын Азийн ард түмний Институтын дэргэдэх аспирантур.
  • 1960-1964 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга.
  • 1964-1973 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайд (Энэ хугацаандаа 1964 оноос Финланд, Шведэд, 1970 оноос Афганистанд, 1972 оноос Япон, Иранд суугаа Элчин сайдаар тус тус хавсран ажиллаж байв. Тэрээр Японд Итгэмжлэх жуух бичгээ барьсан манай анхны Элчин сайд).
  • 1973-1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын нарийн бичгийн дарга.
  • 1973-1986 онд Монголын Энхтайван, найрамдлын байгууллагуудын холбооны Гүйцэтгэх хорооны дарга.
  • 1983-1984 онд Монголын Парламентын бүлгэмийн орлогч дарга,
  • 1986-1988 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд.