Октавиа Спенсер

Октавиа Спенсер
Octavia Spencer

'
Бүтэн нэр Октавиа Ленора Спенсер
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1970 оны 5 сарын 25
Төрсөн газар Монтгомери, АлабамаАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1996 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (2011)
Алтан бөмбөрцөг (2011)
БАФТА (2011)
Гильд (2011)

Октавиа Ленора Спенсер (Англи: Octavia Lenora Spencer, 1970 оны тавдугаар сарын 25-нд Алабама мужийн Монтгомери хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд «Үйлчлэгч бүсгүй»-н (2011) туслах дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА зэрэг олон тооны шагналд хүрсэн.

Намтрын товчоон[засварлах | кодоор засварлах]

Октавиа Спенсер Алабама мужийн Монтгомери хотод мэндэлсэн бөгөөд долоон хүүхэдтэй айлын багаасаа хоёр дахь нь. Оберний их сургуулийн либерал урлагийн ангийн[1] оюутан ахуйдаа Вупи Голдбергийн «Гэртээ хүрэх зам» драм кинонд дадлагажиж байв.

Харин Мэттью МакКонэхи, Сандра Буллок, Сэмюэл Жексон нарын 1996 оны «Хөнөөгдөх агшин»-д сувилагчийн дүр авав. Түүнээс хойш «Бүдүүн ээжийн байшин» (2000), «Хүн-аалз» (2002), «Муу Санта» (2003), «Картер дасгалжуулагч» (2005), «Амьдрах долоон газар»-ын (2008), «Намайг тамд илгээ» (2009) бүтээлүүдээр танигдсан.

Октавиа 2010 онд Тейт Тейлорын драм бүтээл «Үйлчлэгч бүсгүй»-д туслах дүрийн санал авч амжилттай тоглосон билээ

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Октавиа Спенсер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Archive copy (Memento 7. Аравдугаар сар 2012 цахим архивт) Comedycentral.com Retrieved on 04-19-7