Пенелопа Крус
Пенелопа Крус Penélope Cruz | ||
![]() Крус Каннын наадамд (2011) | ||
Бүтэн нэр | Пенелопа Крус Санчес | |
Иргэншил | ![]() | |
Төрсөн огноо | 1974 оны 4 сарын 28 | |
Төрсөн газар | Алькобендас, Мадрид, Испани | |
Танил үе | 1989 — одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (2009) БАФТА (2009) |
Пенелопа Крус Санчес (англ. Penélope Cruz Sánchez, 1974 оны дөрөвдүгээр сарын 28-нд Мадридын Алькобендас хотод төрсөн) — Испанийн алдартай жүжигчин эмэгтэй билээ.
Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]
Үсчин, засварчны гэр бүлд мэндэлсэн, загварын товчооны 15 настай Крус «Гахайн утсан мах» инээдмийн киногоор Испани, цаашлаад Европт алдаршиж, жүжигчний замналаа эхлүүлжээ. 2001 ондоо «Өнгөгүй тэнгэр»-т Том Круз, «Хангал зүрх»-эд Мэтт Деймон, «Ахмад Кореллийн сонголт»-нд Николас Кейж, «Кокаин»-д Жонни Деппийн дурлалт бүсгүйн дүрүүдийг амжилттай бүтээсэн үзэсгэлэнт Пенелопа «Вики Кристина Барселона»-гийн (2009) туслах дүрээр Оскар гардан, 'Холливудын алдрын жимд одоо шигтгүүлсэн' анхны испани болсон.[1]
Онцлох бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
Он | Бүтээл | Уугуул хэлээр | Дүр | Тодорхойлогдсон шагнал |
---|---|---|---|---|
2006 | «Өнгөрсөн цагт» | Volver | Раймунда | Оскар — эмэгтэй гол дүр — дэвшсэн БАФТА — эмэгтэй гол дүр — дэвшсэн Алтан бөмбөрцөг — эмэгтэй гол дүр — дэвшсэн Европын кино академийн шагнал — эмэгтэй гол дүр — хүртсэн |
2009 | Вики Кристина Барселона | Vicky Cristina Barcelona | Мариа Елена | Оскар — эмэгтэй туслах дүр — хүртсэн БАФТА — эмэгтэй туслах дүр — хүртсэн Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн Гилд — эмэгтэй туслах дүр — дэвшсэн |
2009 | Ес | Nine | Карла | Оскар — эмэгтэй туслах дүр — дэвшсэн Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн Сателлит — дүр хуваарилалт — хүртсэн |
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Оскарын шагналт Хавьер Бардемтай[2] 2010 онд гэрлэж,[3][4] хүү (2011),[3] охины (2013)[5] эх болсон.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Zeidler, Sue. "Penelope Cruz wins first Oscar for Spanish actress", February 22, 2009. April 3, 2011-нд авсан.
- ↑ Walker, Jane; Michelle Tan and Courtney Rubin (October 5, 2009). BUZZ: Are Penélope Cruz and Javier Bardem Engaged?. People. October 24, 2009-д хандсан.
- ↑ 3.0 3.1 Penelope Cruz and Javier Bardem welcome a baby boy. Marie Claire (January 26, 2011). January 26, 2011-д хандсан.
- ↑ Actors Penelope Cruz and Javier Bardem marry in the Bahamas. The Daily Telegraph (July 14, 2010). January 17, 2011-д хандсан.
- ↑ Luna, ha sido el nombre que Penélope Cruz y Javier Bardem ha escogido para su hija (Spanish). La Vanguardia. 31 July 2013-д хандсан.
2001—2020 оны Оскарын шагналтан (эмэгтэй туслах дүр) | |
---|---|
Женнифер Коннелли (2001) · Кэтрин Зета-Жонс (2002) · Рене Зеллвегер (2003) · Кейт Бланшетт (2004) · Рэйчел Вайс (2005) · Женнифер Хадсон (2006) · Тильда Суинтон (2007) · Пенелопа Крус (2008) · Мо'Ник (2009) · Мелисса Лео (2010) · Октавиа Спенсер (2011) · Энн Хэтэуэй (2012) · Люпита Нионго (2013) · Патрисиа Аркетт (2014) Бүтэн жагсаалт · (1936—1940) · (1941—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
2001—2020 оны «БАФТА» шагналтан (эмэгтэй туслах дүр) | |
---|---|
Женнифер Коннелли (2001) · Кэтрин Зета-Жонс (2002) · Рене Зеллвегер (2003) · Кейт Бланшетт (2004) · Тэнди Ньютон (2005) · Женнифер Хадсон (2006) · Тильда Суинтон (2007) · Пенелопа Крус (2008) · Мо'Ник (2009) · Хелена Бонэм Картер (2010) · Октавиа Спенсер (2011) · Энн Хэтэуэй (2012) · Женнифер Лоуренс (2013) · Патрисиа Аркетт (2014) Бүтэн жагсаалт · (1968—1979) · (1982—2000) · (2001 — одоо) |
2001—2020 оны Европын кино академийн шагналтнууд (эмэгтэй гол дүр) | |
---|---|
Изабель Юппер (2001) · Катрин Денёв / Фанни Ардан / Эммануэль Беар / Людивин Санье / Виржини Ледуайен / Даниэль Дарьё (2002) · Шарлотта Рэмплинг (2003) · Имельда Стонтон (2004) · Юлиа Иенч (2005) · Пенелопа Крус (2006) · Хелен Миррен (2007) · Кристин Скотт Томас (2008) · Кейт Уинслет (2009) · Сильви Тестю (2010) · Тильда Суинтон (2011) · Эммануэль Рива (2012) · Вирле Баетенс (2013) | |
Бүтэн жагсаалт · (1988—2000) · (2001 — одоо) |