Том Круз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Том Круз
Tom Cruise
MTV Live ёслолын үеэр, 2008 оны арванхоёрдугаар сард.
MTV Live ёслолын үеэр, 2008 оны арванхоёрдугаар сард.
Бүтэн нэр Томас Круз Мэйпотер IV
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Төрсөн огноо 1962 оны 7 сарын 3
Төрсөн газар Сиракьюс, Нью-ЙоркАмерикийн Нэгдсэн Улс
Гэр бүл Кэти Холмс (2006–одоо)
Урьдны гэр бүл Николь Кидман (1990–2001)
Мими Рожерс (1987–1990)
Танил үе 1981—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, продюсер, зохиолч, найруулагч
Цахим хуудас http://www.tomcruise.com

Томас Круз Мэйпотер IV (англ. Thomas Cruise Mapother IV, 1962 оны долоодугаар сарын 3-нд төрсөн) буюу Том Круз (англ. Tom Cruise) нь Америкийн жүжигчин продюсер юм. Тэрээр Оскарт гурван удаа нэр дэвшиж байсан ба Алтан бөмбөрцөг шагналын эзнээр гурван удаа тодорч байв.

Амьдрал уран бүтээл[засварлах | edit source]

Уран бүтээлийн замнал[засварлах | edit source]

Круз 2006 онд.

Круз кино жүжигчний гараагаа Фрэнсис Форд Копполагийн Харь хүмүүс хэмээх 1999 оны бүтээлд Мэтт Диллон, Патрик Суэйзи нарын хамт туслах дүрээр эхлүүлж байсан ба анхны гол дүрээ тухайн оны Пол Брикманы Аюултай бизнес[1] кинонд бүтээж байв. Түүний дараа тэнгисийн цэргийн баатарлаг нисгэгчийн дүрийг 1986 онд Тони Скоттын Мэргэн буудагч кинонд бүтээж багагүй амжилтыг олсон ба үргэлжлүүлэн тусгай ажилтан Итан Хантын дүрийг Брайан Де Пальмагийн Биелэгдэшгүй даалгавар цуврал кинонд 1990, 2000 болон 2010 оны эхүүдэд тоглож онцгой амжилт үзүүлсэн байна. Түүнчлэн үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдээс нь дурдвал Барри Левинсоны Борооны хүн (1988) кинонд Рэймонд Бэббитийн (Дастин Хоффман) дүү Чарли Бэббитийн дүрийг, Тони Скоттын Аянгат өдрүүд (1990) кинонд Николь Кидманы хамт, Роб Райнерийн Мартаж боломгүй залуус (1992) кинонд Жек Николсон, Деми Мур нарын хамт, Кэмерон Кроугийн Жерри Магуайр (1996) кинонд Кьюба Гудинг, Рене Зеллвегер нарын хамт, Пол Томас Андерсоны Магнолиа (1999) кинонд Жулианна Мур, Уильям Мэйси нарын хамт, Кэмерон Кроугийн Өнгөгүй тэнгэр (2001) кинонд Пенелопа Крус, Жэйсон Ли, Курт Рассел, Камерон Диас нарын хамт, Стивен Спилбергийн Тэрс үзэлтэн (2002) кинонд Макс фон Сюдов, Колин Фаррел, Саманта Мортон нарын хамт, Эдвард Цвикийн Сүүлчийн самурай (2003) кинонд Кэн Ватанабэгийн хамт, Майкл Манны Хамсаатан (2004) кинонд Жэйми Фокс, Марк Руффало, Жада Пинкетт Смит нарын хамт, Стивен Спилбергийн Дэлхийн дайн (2005) кинонд тус тус тоглосон билээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Круз Холместой хамтран амьдарч байгаагаа 2005 оны тавдугаар сарын 23-нд Опра Уинфригийн шоунд илэрхийлээд сандал дээр үсэрч буй сонирхолтой, цуутай агшин.[2]

Круз жүжигчин Мими Рожерстой 1987 оны тавдугаар сарын 9-нд гэрлэж, 1990 оны хоёрдугаар сарын 4-нд салсан бол[3] хоёр дахь эхнэр Николь Кидман Аянгат өдрүүд кинонд тоглох үеэрээ дотно харилцаатай болсон ба 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд гэрлэж Рон Ховардын 1992 оны бүтээл Буйд холын газар, Стэнли Кубрикийн 1999 оны Нүдээ ань кинонуудад тоглосон билээ. Тэд Изабелл Жэйн (1992 оны арванхоёрдугаар сард төрсөн) болон Коннор Антони (1995 оны тавдугаар сард төрсөн) нарын хоёр хүүхэд үрчилж байв.[1] Харин тэд 2001 оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулсан бөгөөд энэ үед Кидман гурван сартай жирэмсэн байсан ч зулбасан гэдэг.[4]

Круз Өнгөгүй тэнгэр кинонд хамтран тоглогч жүжигчин Пенелопа Крустой 2001 оноос эхлэн дотно харилцаатай болсон ба 2004 онд салсан[5] ба улмаар 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн жүжигчин Кэти Холмстой хамтран амьдрах болж улмаар 2006 оны арваннэгдүгээр сарын 18-нд хосууд Италид сүр дуулиантайгаар хуримласан юм.[6][7]. Тэдний охин Сури нь 2006 оны дөрөвдүгээр сард мэндэлжээ.

Шагнал[засварлах | edit source]

Оливер Стоуны 1989 оны бүтээл Долоодугаар сарын 14-нд төрсөн хүн кинонд Вьетнамын дайнд оролцож шархадсан дайнгүйн үзэлтэн Рон Ковикийн дүрээрээ, 1996 онд Жерри Магуайр кинонд спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр, 1999 онд Магнолиа кинонд Фрэнк Мэкигийн дүрээр тус тус Алтан бөмбөрцөг шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид ялагч болж байв. Харин дээр дурдсан кинонуудын дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

Юнайтед Артист[засварлах | edit source]

2005 оноос Круз Пола Вагнерын хамт Юнайтед Артист кино студийг удирдаж буй.[8]

Алдар нэр[засварлах | edit source]

Том Круз болон Кэти Холмс шүтэн бишрэгчидтэйгээ, 2006 онд.

1990, 1991 болон 1997 онуудад People сэтгүүлээс дэлхийн хамгийн сайхан 50 хүмүүсийн нэгээр Крузийг нэрлэж байв. 1995 онд Empire сэтгүүлээс кино ертөнцийн түүхэн дэх 100 хүсэмжит одоор нэрлэсэн бол хоёр жилийн дараа бүх цаг үеийн шилдэг 5 кино одын нэгээр нэрлэжээ. Холливудын хамгийн нөлөө бүхий жүжигчинээр 2006 оны наймдугаар сард[9] тодорч түүнээс хойш олон олон номинациар дэлхий дахинд нэр нь түгэж байв.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Том Круз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Tom Cruise — Internet Movie Database
  2. Waxman, Sharon. "How Personal Is Too Personal for a Star Like Tom Cruise?", The New York Times, June 2, 2005. August 26, 2006-нд авсан. 
  3. Masters, Kim (September/October 2005). "The Passion of Tom Cruise". Radar. as excerpted by Radar at RadarOnline.com
  4. News Home. Eonline.com. the original on April 13, 2001-с архивлагдсан. October 31, 2008-д хандсан.
  5. "Cruise and Cruz end relationship", BBC News, March 26, 2004. October 31, 2008-нд авсан. 
  6. Soriano, César G. "Mr. and Mrs. TomKat: Inside their fairy-tale wedding", USA Today, November 20, 2006. February 12, 2008-нд авсан. 
  7. "Cruise, Holmes exchange vows in castle: Mr. and Mrs. TomKat depart on their honeymoon", The Blade (Toledo, Ohio). November 19, 2006.
  8. Scientology News: Tom Cruise Tops List of Scientology Celebrities at Celebrity Centre International 34th Anniversary Church of Scientology; 2006. Retrieved March 23, 2007.
  9. The Power LIst 2006. Premiere (June 2006). July 29, 2008-д хандсан.