Николь Кидман

Николь Кидман
Николь Кидман 2013 оны Каннын кино наадамд оролцож буй нь.
ТөрсөнНиколь Мэри Кидман
1967 оны 6 сарын 20 (1967-06-20) (56 настай)[1]
АНУ, Хавай, Хонолулу
АжилЖүжигчин
Эхнэр (нөхөр)Том Круз (1990-2001)
Кэйт Урбан (2006-)
ХүүхэдХүү:
Коннор Энтони (1995)
Охид:
Изабелла Жейн (1992)
Сандэй Роуз Кидман-Урбан (2008)
Фэйт Маргарет Кидман-Урбан (2010)

Николь Мэри Кидман (Англи: Nicole Mary Kidman, 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн) нь Австрали-Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм.[2]

Намтар уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын Австрали гэр бүлд төрсөн[3][4] тул Австрали болон Америкийн Нэгдсэн Улсын давхар харъяалалтай юм. Харин өвөг нь Шотланд, Ирланд хүмүүс байжээ.[5][3][4] Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм. Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий дахинд өөрийгөө таниулсан Аянгат өдрүүд (1990), Холын хол нутаг (1992) болон Бэтмэн үүрд (1995) кинонуудад Том Круз, Томми Ли Жонс болон Жим Керри нарын алдартай жүжигчидтэй хамтран тоглож Холливудын замналаа эхлүүлсэн байдаг билээ. Түүний тоглосон бүтээлүүд маш их амжилт олдог билээ. Оргил бүтээлүүдээс дурдвал хөгжимт төрлийн Мулен Руж! (2001) киногоор хоёр дахь удаагаа Алтан бөмбөрцөгт анхны удаагаа Оскарын шагналд Шилдэг эмэгтэй гол дүрээр нэр дэвшиж улмаар байсан Британий нэрт зохиолч Виржиния Вулфийн амьдрал уран бүтээлийг харуулсан Цаг хугацаа (2002) киногоор магтаал сайшаалын дээдийг хүртэж хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшиж Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.

1994 оны НҮБ-ын Сайн санааны элч[6] Кидман 2003 оны БАФТА, 1996, 2002 болон 2003 оны Алтан бөмбөрцөг шагналын эзэн болж байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Кидман нөхөр Кэйт Урбаны хамт 2009 онд.

Николь Кидман хоёр удаа гэрлэсэн ба анхны нөхөр нь жүжигчин Том Круз (1990-2001), одоогийн нөхөр нь дуучин Кэйт Урбан (2006-одоо) юм. Дөрвөн хүүхэдтэй.

Шагнал хүртсэн болон нэр дэвшсэн байдал[засварлах | кодоор засварлах]

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Нэр дэвшсэн байдал[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Monitor". Entertainment Weekly. No. 1264. Jun 21, 2013. p. 26.{{cite news}}: CS1 maint: date and year (link)
  2. "Nicole Kidman sweats new producer role". The Independent. London. 15 September 2010. Retrieved 25 March 2011.
  3. 3.0 3.1 Keneally, Tom (24 May 1992). "Film; Nicole Kidman, From Down Under to 'Far and Away'". The New York Times. Retrieved 9 December 2007.
  4. 4.0 4.1 Thomson, David (2006). Nicole Kidman. Knopf. ISBN 1-4000-4273-9.
  5. Dickerson, James L. Nicole Kidman, Citadel Press, 2003, p.1
  6. "UNIFEM Goodwill Ambassador Nicole Kidman" (Memento 5. Аравдугаар сар 2012 цахим архивт). Unifem.org. January 2006.
  7. "Nominations 2013". Golden Globe Official Site. Archived from the original on 2012-12-14. Retrieved 2012-12-13.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Николь Кидман – Викимедиа зураг, бичлэг, дууны сан