Онгийн хийд
Онгийн хийд | |
---|---|
Солбицол: | 45°20′23.31″N 104°0′15.4″E / 45.3398083°N 104.004278°E |
Товч мэдээлэл | |
Байрлал | Монгол улсын Дундговь аймгийн Сайхан-Овоо сум |
Байгуулагдсан | 1660 он |
Сэргээгдсэн | 2004 он |
Хөлгөн | Их хөлгөн (Очирт хөлгөн) |
Ёс, Урсгал | Буяны ёс |
Онгийн хийд буюу Гүнджамбаалин хийд (Хотол өглөгч) нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэг, Сайхан-Овоо уулын энгэрт байх туурь юм. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Оргил үедээ 1000 гаруй лам хуврагтай, Халхын томоохон сүм хийдийн нэг байсан тус хийдийн туурь Сайхан-Овоо сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд оршино. Тус хийдээс 15 км зайтай, мөн Онгийн голын эрэг дагуу "Хошуу хурлын хийд" хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрийн Хутагт ламын хийд, зүүн жигүүрийн Хамба Дамцагдоржийн хийдүүдийг хамтад нь "Онгийн гурван хийд" гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ.
Хэлмэгдүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж 1937 онд баригдсан бөгөөд хийдийг 1939 онд бүрэн нураасан юм. Хийдийн 200 гаруй лам цаазлуулж, олон арван лам шоронд хоригдсон.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Онгийн хийдийн туурийн дэргэд 2001 онд гэр музей байгуулагдсан. 2004 онд хийдийн нэгэн сүмийг сэргээн засварлаж ашиглалтад оруулжээ.