Отгоны Гэрэлсүх
Appearance
Отгоны Гэрэлсүх | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1974 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | Жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК, ОАК), тайз (жүжиг) |
Сургууль | Соёл Урлагийн Их сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шагнал Монгол улсын соёлын тэргүүний ажилтан |
Отгоны Гэрэлсүх (1974 онд Улаанбаатар хотноо төрсөн) -Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1981-1991 онд Улаанбаатар хотын 51 дүгээр сургуулийг төгссөн.
- 1991-1995 онд Соёл урлагийн их сургуулийг Кино, драмын жүжигчнээр
- 1999-2004 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын чөлөөт их сургуулийн Герман хэлний бэлтгэлийг дүүргэж, театрын шинжлэх ухааны анги, аялал жуулчлалын менежментээр суралцан төгссөн.
- 2007-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чёнжу хотын их сургуульд кино найруулагчийн курсыг дүүргэн төгссөн.
- 2018 оны 11-р сараас Тувагийн их сургуулийн Соёл, урлагийн хөгжил, судалгааны чиглэлээр Магистрын хөтөлбөрт хамрагдан суралцан төгссөн.
Ажил
[засварлах | кодоор засварлах]- 2014-2018 онд Улсын драмын эрдмийн театрт Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажилласан.
- 2018 оны 6-р сараас одоог хүртэл УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Тайзны уран бүтээл :
[засварлах | кодоор засварлах]- 1996 он У.Шекспир ”Ромео Жульетта хоёр” жүжигт Ромеогын дүрд. Оны шилдэг эрэгтэй жүжигчин номинацид “Гоо марал” наадамд нэр дэвшив. Найр. УГЗ Ч.Найдандорж
- 1996 он С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжигт хан хүү Аандын дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж. 1996 оны дебют жүжигчнээр шалгарав.
- 1997 он Южин О`Нилл ”Тамын дурлал” жүжигт дагавар хүү Эбиний дүрд. ОХУ-ын УГЗ найруулагч В.И.Кондратьев.
- 1997 он У.Шекспир ”Ричард-3” жүжигт ноён Бекингхэмийн дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж
- 1997 он УДЭТ-ын гадаад айлчлан тоглолт ХБНГУ, БНСУ-д.
- 1998 он М.Жавган “Энхтуул” хошин жүжигт Хүрлээгийн дүрд. Найр. УГЗ Н.Ганхуяг
- 1998 он Ж.Х.Чейз “Бие хамгаалагч” жүжигт бие хамгаалагчын дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж
- 2017 он Дарио Фо “Чөлөөт хос” жүжигт докторын дүрд. Найр. УГЗ Ч.Найдандорж
- 2018 он Тавилттай уншлага жүжгүүд: Гурван цуврал бэсрэг жүжиг. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж /2019 онд МҮОНРТВ-ийн алтан фондод бичигдэв/
- 2018 он Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжигт Дорлигийн дүрд. “Гэгээн Муза-2018” наадамд шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшив. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
- 2018 он Г.Ибсен “Нора” жүжигт доктор Ранкын дүрд. Найр: Г.Доржсамбуу
- 2019 он Т.Мягмартогтох “Замын хүн” жүжиг. Найруулагчаар ажиллаж мөн гол дүр Саруулсайханы дүрд тоглов.
- 2019 он О.Элбэгтөгс “Надтай үлдээч” жүжигт менежерийн дүрд. Найр. А.Чингүүн.
- 2020 он Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Вронскийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
- 2021 он Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Стивагийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
- 2021 он Б.Цогнэмэх “Хаадын хаан. Андгай” жүжигт Хөхөчү бөөгийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
- 2022 он Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжигт торгоны худалдаачны дүрд. Найр: Э.Ёндоншарав
- 2023 он Н.В.Гоголь “Тоглоомчид” жүжгийн хошууч Кругелийн дүрд. Найр: Э.Ёндоншарав
- 2024 он Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Стивагийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
Дэлгэцийн уран бүтээл :
[засварлах | кодоор засварлах]- 1987 он “Амьдарлын нахиа” кинонд хүү Эрдэнийн дүрд. Найр С.Дамдин, 35мм
- 1990 он “Модон могой” кинонд пионер Болдын дүрд. Найр. Г.Нямдаваа, 35мм
- 1991 он “Шувууд буцах намар” кинонд олзлогдсон япон цэрэг Сатогын дүрд. Найр.С.Балхжав. Видео
- 1994 он “Хүн алж тоглосон залуус” кинонд алуурчин Гэрэлийн дүрд. Найр.Р.Батсайхан.
- 1995 он “Тогоруу өдөөрөө уйлдаг” кинонд адуучин залуугийн дүрд. Найр.Г.Ганхуяг.35мм
- 2003 он “Өвлийн уянга” кинонд хайр дурлалд учирсан Амгалангын дүрд. Найр.Түмэн-Өлзий.
- 2004 он Австри улсын “Явъяа” баримтат кинонд орчуулагч, координатор.
- 2004 он ХБНГУ-ын “Шамбалын орны эрэлд” кинонд бадарчин лам Цэрэнгийн дүрд болон орчуулагч, продюсер. Найр.С.Батмөнх, 16мм
- 2005 он “Дээл”, “Олз” хүүхдийн кинонд продюсер. Найр. С.Батмөнх.
- 2005он Бельги-Герман-Голландын хамтарсан “Хадаг” кинонд сувилагч эмчийн дүрд. Найр.Жессика.35мм
- 2006 он ХБНГУ-ын “Жигүүр” кинонд орчуулагч, продюсер. Найр.С.Батмөнх.16мм
- 2008 “Засал” богино хэмжээний кино, БНСУ, Чонжу хот, найруулагчаар.
- 2008-2009 “Нүүдэл суудал” ТББ-ын нийгэмд хандсан цуврал нэвтрүүлгүүдэд найруулагч, хөтлөгч. “Bat+Gesu” Film production.
- 2009 “UB Lama” Литва улсын баримтат кинонд 2-р найруулагч, оператораар.
- 2010 “Мамма миа” УСК, аавын дүрд. UBS-TV
- 2010 “Сая долларын олз” УСК, найр. Ц.Хүсэлбаатар
- 2010 “Хайрын эрэлд” 40 ангит УСК гол дүр Бадрал, Боловсрол ТВ
- 2011 “Гэр” 30 ангит УСК, гол дүр Тулгаа, SBN TV
- 2011 “Домгийн өглөө” мюзикл видео, зохиолч, найруулагчаар
- 2011 “Мартагдашгүй намар-2” УСК, комбайнчын дүрд, UBS-TV
- 2012 “Наран мандах нутаг” 40 ангит УСК, найруулагчаар. EDU-TV
- 2012 “Ганцхан оноо” Япон-Монгол УСК. Монгол талын продюсер.
- 2012 “Алсын удирдлага” УСК, нөхрийн дүр, найр С.Бямба
- 2013 “Лардьма” УСК, гол дүр Батсуурь, найр. Ж.Сэнгэдорж.
- 2014 “Сүүлчийн шөнө” УСК, дүр Авид, найр. Н.Наранбаатар
- 2015 “Тютю” УСК, гол дүр Чүлтэм, найр. Г.Ундармаа. “Mongolian Academy Awards-2015” наадамд шилдэг эрэгтэй дүр номинацид нэр дэвшив.
- 2015 “Singl ladies-2”, УСК, арван жилийн найз, найр. Г.Ундармаа
- 2016 БНХАУ-ын “Торгууд ван” УСК, торгууд ван Лхаваанжавын дүрд, найр. Ж.Сэнгэдорж
- 2017 “Үүр цайгаасай” УСК, өмгөөлөгчийн дүр, найр. Ж.Сэнгэдорж
- 2017 “Хөрш” 30 ангит ОАУСК, гол дүр Нэргүй, найр. Н.Түвшинтөр, V-Телевиз
- 2017 “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” 40 ангит ОАУСК, гол дүр Элбэг, найр. Н.Байгал, Боловсрол ТВ
- 2017 “Хамгийн хөөрхөн охин” аавын дүр, найруулагч Л.Таванбаяр
- 2018 “Хамгийн азтай үе” 16 ангит ОАУСК, аавын дүр, найр. Н.Байгал, МҮОНРТВ
- 2019 “Диваажинд хүрэх зам” УСК, найр. Д.Ганцогт. УИХ-ын гишүүн Болдын дүрд.
- 2019 “Өндгөн толгойт” УСК, найр. Ц.Амартүвшин, зохиолч Г.Анхбаяр. Мэс заслын эмчийн дүрд.
- 2020 “Эхиймаа” УСК, зохиолч Г.Буянцогт, найр. Д.Золбаяр. Өмгөөлөгчийн дүрд.
- 2020 “ZURA” УСК, зохиолч Б.Тамир, Э.Алдар, Б.Ганчулуун, найр. Б.Тамир, Э.Алдар. УИХ-ын гишүүн, сайд Доржийн дүрд.
- 2020 “Төлөөс” УСК, зохиолч, найр. Ө.Мөнх-Эрдэнэ. Эцэг Бүрнээгийн дүрд.
- 2020 “Хэвтрийн хүн” УСК, найруулагч С.Бямба. Туслах дүрд.
- 2020 “Түүх мартахгүй” УСК, зохиолч Ж.Мөнхбат, найруулагч А.Мөнхсүх. УТТ-ны гишүүн Д.Төмөр-Очирын дүрд.
- 2021 “SEARCH” 20 ангит ОАУСК, зохиолч Э.Баасандорж, найруулагч М.Аззаяа. “Үнсгэлжингийн гутал” хэсэгт Сараанаагийн аавын дүрд.
- 2021 “NO RULES” 20 ангит ОАУСК, найр. Р.Эрхэмбүрэн. Прокурор Тулгын дүрд.
- 2021 “Хотулун” УСК, зохиолч Б.Шүүдэрцэцэг, найр. С.Баасанжаргал. Хайду хааны дүрд.
- 2021 “Гэнэтийн зочид” ОАУСК, зохиолч Г.Анхбаяр, найруулагч С.Баттулга. Туслах дүрд.
- 2021 “Нэгдүгээр хүн” УСК, найр Д.Баярсайхан. Прокурорын дүрд.
- 2022 “Тал нутгийн зомби” УСЗ, найруулагч Б.Отгонзориг. Сумын эмчийн дүрд.
- 2022 “Саран хийл” УСК, найруулагч Ч.Бат-Эрдэнэ. Эцгийн дүрд.
- 2022 “Hacker” УСК, зохиолч, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ. Захиралын дүрд.
- 2022 “Single Ladies-5” УСК, найруулагч С.Батмөнх. Багын найзын дүрд.
- 2022 “Амьдралын урт замд” УСК, найруулагч С.Баттулга. Эцгийн дүрд.
- 2022 “Өндгөн сүй” УСК, найруулагч О.Цэгмид. Эцгийн найзын дүрд.
- 2022 “Хамгийн сайхан бэлэг” УСК, найруулагч З.Батболд. Эцгийн дүрд.
- 2023 “Худалдагч охин” УСК, найр Ж.Сэнгэдорж. Байрны шинэ эзний дүрд.
- 2023 “Бүлэг” ОАУСК, Meta Media, найруулагч Ц.Анхбаяр. Улс төрч Улсболдын дүрд.
- 2023 “Арзай, Бурзай хоёр” УСК, найруулагч Д.Галбаяр. СӨХ-ийн даргын дүрд.
- 2023 “Намаг” УСК, зохиолч, найруулагч Б.Ганболд. Сааралын дүрд.
- 2023 “SUITS” ОАУСК, найр И Тэ Гём. Захирал Баттүшигийн дүрд.
- 2023 “Аллагын зураглал” ОАУСК, найр Ш.Доржсүрэн. Хурандаа Содын дүрд.
- 2023 “95 Шинэ түүх” УСК, найр П.Дэлгэрбаяр. Байлдагч Дүйнхорын дүрд.
- 2023 “Anicca” УСК, найр Ж.Сэнгэдорж. Хөгшин эрийн дүрд.
- 2023 “Ах дүүс” ОАУСК, Туг пикчерс, найр Б.Дамдинсүрэн. Эцэг Хулганаагийн дүрд.
Гавьяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1998 онд “Тэргүүний залуу” алтан медаль
- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2021 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон