Охийн Цагаанзам
Харагдац
Охийн Цагаанзам | |
|---|---|
| Төрсөн | 1957 оны 4-р сарын 2 |
| Харьяалал | Монгол үндэстэн, Халимаг |
| Иргэншил | |
| Мэргэжил | дуучин, туульч |
Охийн Цагаанзам (Орос: Каруев, Владимир Оконович; хал. Окна Цаhан Зам) нь туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч хүн юм. ОХУ-н Бүгд Найрамдах Халимаг Улсын иргэн. Монгол үндэстэн. Ойрадын Баатуд (хал. Баатад) овгийн хүн. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг.
Нэрний учир
[засварлах | кодоор засварлах]- Нэр: Цагаанзам (Монгол), Цаhан Зам(халимаг), Владимир(орос)
- Эцгийн нэр: Охь (Монгол), Ок (халимаг), Ока (орос)
- Ургийн нэр: Хар(Монгол), Кар(халимаг), Каруев(орос)
- Ургийн овог: Баатуд
Сибирьт цөлөгдсөн халимагуудад Н.Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн. Нутагтаа харих нүүдлийн замд мэндэлсэн тул эмээ нь Цагаанзам хэмээх нэр хайрлажээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын төрийн дээд Алтан гадас одон хүртсэн.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Жангар тууль
- Ээжийн дуу (Ээжин дун)
- Агтубын голын ус (Актюбин голын усн)