Оюунбилэгийн Пүрэвбаатар
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Оюунбилэгийн Пүрэвбаатар (1973 оны 11-р сарын 23-нд төрсөн) Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. 1994 оны ДАШТ-д 52 кг-ын жинд 8-р байранд орсны дараа 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний 58 кг-д алт, тухайн оныхоо Зүүн Азийн наадамд алт авч ур чадвараа үзүүлсэн. 1998 оны Азийн тоглолтод мөнгө, 1999 оны ДАШТ-д 11-р байр эзлэн, Сиднейн Олимпод оролцож шагналт 5-р байранд орсон боловч допингийн шалгуурт хар гарсан тул шагналаа хураалгаж, барилдах эрхээ 1 жилээр хасуулсан. Түүний дараа 2001 оны ДАШТ-д харамсалтайгаар мөнгөн медалийн эзэн болов. Сүүлийн тойрогт 1996 оны олимпын медальт Канадын Гиви Сиссауритай таарсан. Бөхчүүд үндсэн цагт 2:2-оор ялагчийг тодруулж чадаагүй, Сиссаури богино хугацаанд нуруугаараа газар дарагдсан, мөн Пүрэвбаатарын гараараа хөлийг авалтаас болж унав. Нэмэлт цагт Канадын бөх 3 онооны мэх хийж, 5:2-оор хожлоо. 2002 оны ДАШТ-д 60кг-д хүрэл медаль хүртсэн боловч түүнийг хагас шигшээд ялж 6-5, алтан медаль хүртсэн Туркийн бөх Харун Доган сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул огшиж, мөнгөн медалийн эзэн болсон.
Гол амжилтууд
[засварлах | кодоор засварлах]- 1994 он ДАШТ 52кг 8-р байр
- 1997 он ААШТ 58кг Алтан медаль
- 1997 он Зүүн Азийн наадам 58кг Алтан медаль
- 1998 он ДАШТ 58кг 9-р байр
- 1998 он Азийн наадам 58кг Мөнгөн медаль
- 1999 он ДАШТ 58кг 11-р байр
- 2000 он Сиднейн Олимп 58кг эрхээ хасуулсан
- 2001 он ДАШТ 58кг Мөнгөн медаль
- 2002 он Дэлхийн Цомын төлөө тэмцээн 60кг Хүрэл Медаль
- 2002 он ДАШТ 60кг Мөнгөн Медаль
1997 оны Азийн АШТ
[засварлах | кодоор засварлах]1. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Монгол улс) - алт;
2. Со Мин-кю (БНСУ) - мөнгө;
3. Дэлхийн аварга Мохаммад Талаеи (Иран) - хүрэл. Мохаммад Талаеи 1996 оны Олимпод оролцож, Кубын хүчин төгөлдөр Олимпын, Дэлхийн хошой аварга Алехандро Пуэрто Диас, ОХУ-ын Европ тивийн хошой аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга хүчтэн Багаутдин Умаханов нарыг ялсан;
4. 1996 оны Олимпын хүрэл медальтан, Азийн аварга Ли Ён Сам (БНАСАУ). Ли Ён Сам олимпын хүрэл медаль төлөө барилдахад Туркийн бөх Харун Доганыг 3-0 оноогоор ялсан;
5. 1996 оны Олимпын бөх Дамир Захартдинов (Узбекистан).