Паг Гынь-хе
Пак Гын-Хе 박근혜 | |
![]() | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2013 оны 2 сарын 25 2016 оны 12 сарын 9-нөөс бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн – |
---|---|
Төрсөн: | 1952 оны 2 сарын 2 Тэгү хот |
Улс төрийн нам: | Сэнүри нам |
Пак Гын-Хе (үсэг, дуудлагаар тааруулвал Пак Гынь-хеэ; дуугаар нь дөхөмчлөвөл Пак Гэнэхээ; сол. 박근혜; англ. Park Geun-hye; орос. Пак Кын Хе; 1952 оны 2 сарын 2-нд Тэгү хотод төрсөн) – 2012 оны 12 сарын 19-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын 18 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон улс төрч эмэгтэй. 2013 оны 2 сарын 25-нд үүрэгт ажилдаа орсноор БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч гэж бас хэлэгдэнэ.[1] Тэрээр Өмнөд Солонгосын 1963-1979 оны ерөнхийлөгч Паг Жон-хийн төрсөн хүүхэн бөгөөд 1998 оноос хойш өдийг хүртэл таван удаа улсын хурлын гишүүнээр сонгогдсон.
Огцруулал[засварлах | edit source]
2016 оны 10 сард Пак Гын-Хегийн багын найз Чой Сүн-Шилийн үгээр төрийн олон хэргийг хийж байсан уг эмэгтэйг төрийн хэргийг мэдүүлэх зүй бус үйлдлийг хийлгүүлсэн мэдээлэл бүхий ipad олдож хэвлэл мэдээллийнхэнд хүрснээр Пак Гын-Хег огцруулах Солонгосын олон нийтийн эсэргүүцэл эхлэв. Хоёр сарын турш солонгосын олон нийт олон удаа 1-2 сая хүний эсэргүүцлийн жагсаал хийж үүний хариуд Пак Гын-Хе хоёр ч удаа уучилал гуйсан боловч олон нийт түүнийг шууд огцрохыг шаардаж байв. Эцэстээ олон нийтийн тулгалтаар Пак Гын-Хе гол шийдвэрийг Үндэсний Ассамблей шийдэг гэсэн мэдэгдлийг хийснээр 2016 оны 12 сарын 9-нд Солонгосын Үндэсний Ассамблей ерөнхийлөгчөө огцруулах санал хураалт явуулав. Түүнийг түдгэлзүүлэхийг 300 суудалтай Үндэсний Ассамблейн 234 гишүүн дэмжиж буюу нийт саналын гуравны хоёроос 34 илүү санал өгөгдснөөр түдгэлзүүлэхээр болжээ.
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Guray, Geoffrey Lou (December 19, 2012 at 12:18 PM EDT). South Korea Elects First Female President -- Who Is She?. PBS NewsHour.
Өмнөх И Мён-баг |
БНСУ-ын ерөнхийлөгч 2013 он — одоо |
Дараах Мүнь Жэ-инь |