И Мён-баг

И Мён-Бак
이명박
И Мён-баг

Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос
17 дахь Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 2008 оны 2 сарын 252013 оны 2 сарын 25

Төрсөн: 1941 оны 12 сарын 19
Осака, Япон улс
Улс төрийн нам: Их Үндэсний Нам
Эхнэр (нөхөр): Ким Юн-Ок

И Мён-Бак (сол. 이명박, 李明博; 1941 оны 12 сарын 19-нд төрсөн.) Бүгд Найрамдах Солонгос Улсын 17 дахь ерөнхийлөгч. Жинхэнэ нэр нь Сан Жон (相定). Хюнда барилгын компанийн захирлаар ажиллаж байсан, 14 болон 15 дахь удаагийн Улсын их хуралд сонгогдож байсан. Мөн Сөүл хотын 32 дахь захирагчаар ажиллаж байсан. 2007 оны 12 сарын 19-нд БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тус улсын ерөнхийлөгчийн албанд томилогджээ.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

И Мён-Бак нь Японы колоничлолын үе болох 1941 оны 12 сард одоогийн Япон улсын Осака хотын Ширанү дүүрэгт харъяалагдах Жусончуудын амьдардаг (хуучнаар Оосака хотын Накакаваүчи-гүн, Ками-мүра) дүүрэгт төрсөн. 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэдтэй айлын 3 дахь хүү юм. Гэр бүлийнхэн нь ядуу амьдралын улмаас Япон руу дүрвэсэн бөгөөд чөлөөлөлтийн дараа 1945 оны 11 сард Кёнбүг аймгийн Пухан гэдэг газар руу буцаж ирж суурьшжээ.

Сургуульд суралцсан нь[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн асуудлаас шалтгаалан ахлах сургуулиа дүүргэлгүй хаяжээ. Гэсэн хэдий ч анги даасан багшийн ятгалгаар төлбөрөөс хөнгөлсөн хугацаанд л суралцах болно хэмээн амлалт өгөн, Дунжи ахлах сургуулийн оройн ангид элсэн орж, 3 жил онц сайн дүнтэйгээр тэтгэлэг аван суралцаж сургуулиа төгсжээ. Дараагаар нь Сөүл хот руу яван, 1 жил хар ажил хийсний эцэст, Гурё их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцсан. Өглөөгүүр цэвэрлэгчийн ажил хийн сургалтын төлбөрөө олж байжээ. Дээд сургуулийн 2-р курст суралцаж байхдаа цэргийн албанд татагдсан бөгөөд, мөгөөрсөн хоолойн үрэвсэл (бронхит) нь архагшиж хүндрэн, цэргийн албанаас чөлөөлөгджээ. Дээд сургуулийн 3-р курст байхдаа Гурё их сургуулийн эдийн засгийн факультетын оюутны зөвлөлийн даргаар сонгогдон, дараа жил нь 1964 онд тус сургуулийн оюутны зөвлөлийн даргаар сонгогдон, Япон-Солонгосын дипломат харилцааг эсэргүүцэн 6 сарын 3-ны хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад эрэн сурвалжлагдах болжээ. Үүний дараа улсын батлан хамгаалах байгууллага дээр сайн дураараа очин мэдүүлэг өгчээ. 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн харгалзах ял аван, Сөүл хотын хорих газарт 6 сар хоригджээ.

Хьюнда барилгын компанид ажилласан нь[засварлах | кодоор засварлах]

Оюутны хөдөлгөөнд оролцон хоригдож байсны улмаас ажил олдохгүй байсан тул тэрээр ерөнхийлөгч асан Пак Жон Хыи-д засгийн газрын зохисгүй байдлын талаар “Ажилд ороход саад болох” хэмээн шүүмжилсэн захиа бичжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга түүн дээр хүрч ирэн “Залуу хүн өөрийн хүч чадлаар хөл дээрээ босоход саад хийж буй бол төрөөс тэр асуудлын хариуцлагыг үүрэх болно”хэмээн дамжуулж хэлжээ. Дараагаар нь тэрээр Хьюнда барилгын компанид ажилд орсон ажээ. Тэрээр ярилцлагын шалгалтын үед “Барилга гэж юу вэ?” хэмээн асуухад “бүтээл” хэмээн хариулсан гэдэг. Сүүлд тэрээр 1965 онд Хьюнда барилгын компанийн ажиллах болжээ. Хьюнда компанид ажилд орсноос 1 жилийн дараа Тайландын Патани болон Малайзын хил Наративадыг холбосон хурдны замын барилгын ажлын үеэр гарсан үймээн самуунаас компанийн эд материалыг хамгаалсан хэмээн ажилд ороод 2 жил ч болоогүй байхад албан тушаал ахин, 29 настайдаа хувь нийлүүлэгчдийн тэргүүн, 12 жилийн дараа 1977 онд 35 настайдаа Хьюнда барилгын компанийн захирал, 1988 онд тус компанийн тэргүүлэгч болжээ. Хьюнда компанид ажиллаж байхдаа дэлхийд уртаараа 3-т орох Малайзын Пинан гүүр, Иракын дулааны эрчим хүчний үйлдвэрийг барих зэрэг дэлхийн олон улс орнуудад барилгын ажил хийсэн бөгөөд Саудын Арабаас захиалсан, тухайн үедээ хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогдох Жүбэилийн усан боомтын барилгын ажлыг гүйцэтгэн, солонгос улсад ихээхэн хэмжээний ашиг оруулжээ. Харин 1980 оны 9 сард Иран Иракын хооронд дайн дэгдэн, томоохон хэмжээний барилгын ажил авах ёстой төлбөрөө авч чадахгүйд тулах үед, түүнчлэн 1990-1991 онд Ирак Кувейтын хооронд дайн дэгдсэний улмаас төлөгдөөгүй байсан төлбөрийг авахад хэцүү болон ажлаасаа огцорсноос хойш 9 жилийн дараа 2001 онд Хьюнда барилгын компани ажил хаях үед ажил хаях шалтгааны эхлэлийг тавьсан хэмээгддэг. 1992 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жон Жү Ёнын үед Хьюнда групын тэргүүнд нэр дэвшилгүй, Ардчилсан намаас парламентад нэр дэвшин улс төрд хөл тависнаар, Жон Жү Ёнтой харьцах харьцаа нь муудсан байна. Гэсэн ч 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Жон Мун Жүн гишүүнийг намд элсэж орсноор Жон Жү Ёнтой найрамдсан хэмээн хэвлэл мэдээллээр яригдаж байжээ.

Улс төрд хөл тавьсан нь[засварлах | кодоор засварлах]

И Мён-Бак нь 14 дэх удаагийн парламентын сонгуулиар сонгогдон улс төрд хөл тавьсан байна. Хөрөнгөө олон нийтэд зарлахаас өмнө байр өмчлөх эрхээ шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь тодорхой бус зэрэг шалтгаанаар олон нийтээс шүүмжлэл хүлээж байв. Тэрээр 1995 онд орон нутгийн сонгуульд ерөнхий сайд Жон Вон Шиг болон Ардчилсан намаас нэр дэвшигч Сөүл хотын захирагчтай өрсөлджээ. “Өрсөлдөөн гэдэг нь ард түмэнд өгч буй амлалт ” хэмээн ярьж байсан бөгөөд, сонгуульд ялагдал хүлээжээ. Дараагаар нь тэрээр 15 дахь удаагийн парламентын сонгуульд Жунну тойргоос И Жун Чан, Ну Мү Хёнтой хамт нэр дэвшин, ялалт байгуулан парламентын гишүүн болжээ. Сонгуулийн төлөвлөгөөг хариуцсан зөвлөх ажилтан Ким Юү Чан нь 700 тэрбумын сонгуулийн зардлын мөнгөн үнийн дүнг дарагдуулан 70 сая вон хэмээн мэдүүлэг өгсөн нь илэрсэн байна. Үүний дараа И Мён-Бакын зөвлөхүүд Ким Юү Чаныг гадаад руу зугтаалгасан явдал ч бас ил болжээ. И Мён-Бак нь шүүх ажиллагааны үймээн шуугианы үеэр парламентын гишүүнээс өөрийн хүсэлтээр огцорчээ. 1998 оны 3 сард Жү Сон Ён прокурор 2 жил 6сарын ял оноосон бөгөөд, Сөүл хотын дээд шүүхээс 4 сая вонын торгууль ноогдуулжээ. Тухайн үед Сөүлийн хотын захирагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ хэмээн ярьж байсан И Мён-Бак нь дээд шүүхийн тогтоолын талаар “хуулийн тогтоол гэхээс илүүтэй төр засгаас гаргаж буй тогтоол бөгөөд хүлээн зөвшөөрөх аргагүй” хэмээн өөрийн санал бодлоо илэрхийлж байв. Хан Нара намаас Сөүл хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлээгүй байна. Парламентын хурлын үеэр төр засагт хандан тавьсан асуултандаа “ Сөүлээс Пүсан хүртэлх тээврийн зардал Пүсанаас АНУ-ын Лос-Анжелес хот хүртэлх далайн тээврийн зардлаас өндөр өртөгтэй байдаг” хэмээн дурдсан бөгөөд 500 км хүртэлх одоогийн мөрдөгдөж буй “Ханбандугийн усан тээвэр” хэмээх албан ёсны амлалтын эхлэл болох “Кёнбү тээвэр “барилгын ажлыг санал болгожээ.


Үнэт цаасны зах зээл дээр ажилласан нь[засварлах | кодоор засварлах]

И Мён Пак нь парламентын гишүүнээс огцорсны дараа АНУ-д амьдарч байгаад Солонгост эргэж ирэн үнэт цаасны зах зээл дээр ажиллах болжээ. Эл Кэй банк хэмээх хөрөнгө оруулалтын компани байгуулсан боловч амжилтанд хүрч чадаагүй байна. Энэ үед хамтран үйл ажиллагаа явуулж байсан Ким Кён Жүнтэй хамт түүний байгуулсан BBK компанийн хувьцааны үнийг унагаж, ихэсгэж байсантай холбогдуулан И Мён Пакыг хэргийн хамсаатан байсан гэсэн сэжиг таамаг байсны улмаас прокурораас хэргийг мөрдөн шалгаж, 2007 оны 12 сарын 6-нд И Мён Пак нь BBK-тай холбоогүй хэмээн дүгнэлт гаргажээ.

2007 оны БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль[засварлах | кодоор засварлах]

И Мён-Бак нь 2007 оны 8 сарын 20-нд Хан Нара намын бүгд хурлаас Пак Гын Хэ, Вон Хыи Рюун, Хун Жүн Пюу зэрэг нэр дэвшигчидтэй өрсөлдөн, Пак Гын Хэг 2452 саналын зөрүүтэйгээр ялан, 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Тухайн үед намын гишүүдийн дунд явуулсан санал асуулгын үеэр Пак Гын Хэ гишүүний рейтинг өндөр байсан хэдий ч, иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Пак Гын Хэ гишүүнээс илүү санал авчээ. 2007 оны 12 сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулганд түрүүлж байсан ба 2007 оны 12 сарын 19-нд тус бүр 26%, 15% гэсэн санал авсан Ардчилсан намын дарга Жон Дун Ён болон бие даан нэр дэвшсэн И Хуи Чан нарыг 49%-ийн саналаар ялан, тус улсын 17 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр 2008 оны 2 сарын 25-нд албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан.

Өмнөх
Ну Мү-хёнь
БНСУ-ын ерөнхийлөгч
2008 оны 2 сарын 25 — 2013 оны 2 сарын 25
Дараах
Паг Гынь-хе