Jump to content

Араб-Израилын дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Палестины дайн-с чиглүүлэгдэв)
Палестины дайн буюу Израилын тусгаар тогтнолын дайн
Израилын цэргүүд Эйлатыг буун дуу гаргалгүйгээр эзэлснийхээ дараа өөрсдийн хийсэн „бэхэн далбааг“ мандуулж буй нь
Израилын цэргүүд Эйлатыг буун дуу гаргалгүйгээр эзэлснийхээ дараа өөрсдийн хийсэн „бэхэн далбааг“ мандуулж буй нь
Огноо Мандатын нутаг дэвсгэр дэх партизаны дайн: 1947 оны есдүгээр сарын 30-аас 1948 оны тавдугаар сарын 15 хүртэл
Арабын армийн довтолгоо: 1948 оны тавдугаар сарын 15-аас 1949 оны долоодугаар сарын 20 хүртэл
Байрлал Палестины мандатын нутаг дэвсгэр
Үр дүн Еврейн үндэсний хөдөлгөөний ялалт
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт Трансйордан Баруун Йордан орныг эрхшээлдээ оруулав. Египет Газын зурвасыг мэдэлдээ авсан.
Зөрчилдөгч талууд

1948 оны 5 сарын 14-ийг хүртэл:
Хагана
Пальмах
Иргун Цвай Леуми
Лехи
1948 оны 5 сарын 15-аас:
 Израил

1948 оны 5 сарын 14-ийг хүртэл:
Ариун дайны арми
Арабын чөлөөлөх арми
1948 оны 5 сарын 15-аас:
Египет
 Сири
 Йордан
 Ливан
 Ирак
 Саудын Араб

Удирдагч

Яаков Дори
Игаэл Ядин

Жон Баготт Глабб
Абд аль-Кадир аль-Хусейни
Хасан Салама
Фавзи аль-Кавукжи
Ахмед Али аль-Мвави


1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон. Үүнийг нь арабчууд маш ихээр эсэргүүцэж байсан. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израил руу довтлов. Гэвч Израилчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилын цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан. Үүнээс хойш Араб-Израилын сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа билээ. 1956 онд Англи, Францтай хамт Египетэд халдан довтолжээ. Учир нь Египетэд Насер засгийн газраа байгуулсан бөгөөд санхүүгийн асуудалтай байсан тул АНУ-с тусламж хүсчээ. АНУ санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан тул ашиг ихтэй Английн мэдэлд байсан Суэцийн сувгийг эзэлж авсан бөгөөд Англи уг довтолгооноор 1/3 г буцааж авчээ.

1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны 3-р сард Йордан дахь ПЧБ-ийн бааз руу Израилын цэргүүд довтолсноор Араб-Израилийн хоёр дахь дайн эхэлсэн. 1969 оны "6 өдрийн дайн"-аар Израил улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабчуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Йорданоос Израилын нутаг луу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь ПЧБ-ийг идэвхтэй дэмждэг орон байсан. Израиль 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилын цэрэг Ливаныг эзлэн авсан. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. Ер нь Израил улсын гадаад бодлого нь "тэсч үлдэх" гэсэн зарчмаар явдаг. Учир нь тус улсад байнга заналхийлж буй улсууд их байдаг. АНУ-ын онцгой хүч чармайлт Ойрх Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1978 оноос Израил-Египет хоёр, 1993 онд Израил-ПЧБ, дараа нь Йордантай хэл амаа ололцлоо.

 Commons: Палестины дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан