Паскалэ Гравина

Паскалэ Гравина
Волейбол
Төлөөлдөг улс: ИталиИтали Итали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Паскалэ Гравина
Төрсөн огноо 1970 оны 5 сарын 1
Төрсөн газар Кампобассо, Молисе
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Атланта 1996 Эрэгтэй
Хүрэл Сидней 2000 Эрэгтэй
Дэлхийн АШТ
Алт Грек 1994 Эрэгтэй
Алт Япон 1998 Эрэгтэй

Паскалэ Гравина (Итали: Pasquale Gravina, 1970 оны 5 сарын 1-нд Молисегийн Кампобассод төрсөн) нь Италийн мэргэжлийн волейболчин юм.

Гравина 202 см өндөртэй бөгөөд дундын довтлогчоор тоглодог байв. Майнор лигүүдэд хэдэн жил тоглосны дараа 1988 онд Италийн волейболын АШТ-ий нэдүгээр дивизионы Фалконара багт 1988 оноос эхлэн тоглох болжээ. Түүний ур чадвар, ялангуяа хаалт хийх чадварыг үнэлж шилдэг багуудын нэг болох Парма баг 1990 онд өөрийн болгож авсан. Парма багтайгаа 1992, 1993 онд лигийн аварга болсноор шигшээ багтаа тогтмол дуудагдах болсон байна. Хожим Сисли Тревисо багт байхдаа дахин 4 удаа лигийн аварга цолыг хүртжээ.

Гравина Италийн волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 284 тоглолтод оролцсон бөгөөд анх 1990 онд Белу-Оризонте хотод Бразилын багийн эсрэг хийжээ.

Баг[засварлах | кодоор засварлах]

Баг Улс Хугацаа
Фалконара ИталиИтали Итали 1988-1990
Парма ИталиИтали Итали 1990-1996
Тревисо ИталиИтали Итали 1996-2001
Мачерата ИталиИтали Итали 2001-2003
Кунео ИталиИтали Итали 2003-2004
Тревисо ИталиИтали Итали 2004-2005