Jump to content

Перт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Перт
Perth (Англи)
Перт, Австрали
Перт
Перт
Перт, Баруун Австрали
Перт
Перт
Перт, Далайн орнууд
Перт
Перт
Map
Интерактив газрын зураг
Солбицол: 32°00′S 115°54′E / 32°S 115.9°E / -32; 115.9Солбицол: 32°00′S 115°54′E / 32°S 115.9°E / -32; 115.9
УлсАвстрали
МужБаруун Австрали
Байршил
Байгуулагдсан6 сарын 4, 1829
Засаг захиргаа
  Мужийн тойрог
  Холбооны
Газар нутаг
 (GCCSA)[4]
  Нийт
6,417.9 км2 (2,478.0 бээр2)
Хүн ам
  Нийт2,384,371 (2024)[5] (4-т)
  Нягтаршил372/км2 (960/миль2)
ДНБ (нэрлэсэн)
  НийтA$146.88 тэрбум (2019) (US$105.05 тэрбум)
  Нэг хүнд ноогдохA$70,300 (2019) (US$50,278.93)
Цагийн бүсUTC+08:00 (AWST)
Дунд. макс. хэм24.8 °C (76.6 °F)
Дунд. мин. хэм12.8 °C (55.0 °F)
Хур тунадас731.1 мм (28.78 инч)
1829 оны «Перт хотын үүсэл» зураг
Хиймэл дагуулаас татаж харсан зураг

Австрали улсын Өрнөд Австрали мужийн засаг захиргааны төв Перт (Англи: Perth; [pɜrθ] [пэйф]; Пе́рт) хотын суурь 1829 онд тавигджээ. Энэтхэгийн далайд цутгах Суон (Хунт) голын адагт үүссэн энэ сууриндаа Шотландын Перт хотын нэрийг өгсөн гэдэг.

5 мянган хүнтэй байсан 1856 оноос хот гэж нэрлэгдэн, 1832 оноос Өрнөд Австрали нутгийн төв гэдэг эрх сууриа олжээ. XIX зуунд Өрнө Австралид алтны уурхай олноор нээгдэж Австралийн дорнод эргээс ч гэсэн Перт рүү чиглэн нүүцгээж байв. Нэгэнт томорсон Пертэд XX зууны эхэнд 67,431 хүн оршин сууж байсан бол өссөөр өдгөө 1.9 сая оршин суугч бүхий Австрали улсын дөрөвдүгээр их хот болжээ. Үндсэндээ Их Британи, Ирландаас эрт болоод эдүгээ ирсэн хүмүүстэй. Итали, Хятадын цагаачид цөөнгүй.

Перт хотод II сард өдөртөө 31°C халуун, VII сард өдөртөө 18.4°C дулаан, жилийн турш 848 мм хур тунадастай байдаг. Зун нь хуурай, халуун. 5-9 сард борооны улирал таардаг.

Австралидаа хамгийн алслагдсан том хот гэвэл Перт байна. Ойрын томоохон Аделаид гэхэд 2104 км, Дорно Тиморын Дили 2785 км, Индонезийн Жакарта 3002 км зайтай.

  1. 1 2 3 4 5 "As the Cocky Flies". Австралийн засгийн газар. Geoscience Australia. Архивласан огноо 2023-01-09. Татаж авсан: 2026-06-23.
  2. "2011 Electoral Boundaries". Баруун Австрали муж – Сонгуулийн хуваарилалтын комиссаруудын алба. 2014. Эх хувилбараас архивласан: 2013-02-27. Татаж авсан: 2026-06-23.
  3. "2021-AEC-WA-Composite-Greater Perth-Final" (PDF). Австралийн Сонгуулийн Комисс. 2021. Эх хувилбараас (PDF) архивласан: 2023-07-15. Татаж авсан: 2026-06-23.
  4. "Greater Perth: Basic Community Profile". 2011 Census Community Profiles. Австралийн Статистикийн Товчоо. 2013-03-28. Эх хувилбараас (XLS) архивласан: 2022-05-01. Татаж авсан: 2026-06-23.
  5. "Regional population - 2024". Австралийн Статистикийн Товчоо. 2026-01-20. Архивласан огноо 2026-01-19. Татаж авсан: 2026-06-23.
  6. "Economic performance of Australia's cities and regions" (PDF), sgsep.com.au