Jump to content

Пир Мухаммад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пир Мухаммад (1374 оны орчим – 1407 оны 2 сарын 22) нь Доголон Төмөрийн ач, түүний хаан ширээгээ гэрээслэн үлдээсэн залгамжлагч юм. Тэрээр Жахангирын хүү билээ.

Пир Мухаммад 1392 онд Кандахарын захирагч болсон бөгөөд түүний эзэмшилд Хинду Кушийн баруун бэлээс Инд мөрөн хүртэл газар нутаг байлаа. 1397 оны намар тэр Төмөрийн эзэнт гүрний Энэтхэг рүү хийсэн анхны довтолгоог удирдаж, Султаны засаглалыг тогтоожээ.

Төмөр нас барахынхаа өмнө Пир Мухаммадыг өөрийн залгамжлагчаар нэрлэн үлдээжээ. Гэвч Төмөрийг нас барсны дараа хамаатнууд нь Пир Мухаммадыг дэмжээгүй тул тэр хаан ширээнд сууж чадаагүй. Улмаар 1407 онд алуулжээ.