Порше 356

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Порше
Porsche 356 2014-09-07 13-38-21.jpg
356
Үйлдвэрлэсэн хугацаа: 1948–1965
Ангилал: Спорт автомашин
Их биеийн хэлбэр: Купье, родстер
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,1–2,0 литр
(29–96 кВт)
Урт: 3950–4001 мм
Өргөн: 1670 мм
Өндөр: 1290–1330 мм
Тэнхлэг хоорондын зай: 2100 мм
Хоосон жин: 680–1010 кг
Өмнөх загвар: Порше 356/1 Родстер
Дараах загвар: Порше 901, Порше 911
1950-иад оны Порше 356 „A-н өмнөx“ (арлын дугаар 5047) aus Гмюндийн үйлдвэрлэлт
Порше 356 спидстер GT Гайсберг уралдааны өмнөx автомашины танилцуулга дээр
Хэд хэдэн Порше 356 урьдны салбар үйлдвэр байсан Гмюндийн үйлдвэрийн автомашины музейд. Хамгийн наад талд Каррера 2 купье байна.
1952 оны Порше 356
Урд, ар, зүүн, дээд талын харагдац

Порше 356 нь Поршегийн үйлдвэрлэсэн анхны цуврал загварын автомашин юм. Загварын нэршлийн 356 нь Поршегийн спорт автомашины хийцийн дарааллын дугаар юм. Хөдөлгүүр нь 369 гэсэн хийцийн дугаартай байв. Порше 356-н „төрсөн өдрийг“ эхний купье загвар дээр туршилтын протоколыг бичсэн өдөр буюу 1948 оны долоодугаар сарын 7-нд гэж тооцдог. 1965 оны дөрөвдүгээр сард 356 загварын цувааны үйлдвэрлэлтийг 76.302 ширхгээр зогсоосон байна.

Ерөнхий[засварлах | edit source]

Порше 356 нь цувралаар үйлдвэрлэгдэхдээ рамыг нь өөрчлөн, дундын хөдөлгүүртэй байсан анхны хийц болох 356/1-г бас өөрчлөн ардаа хөдөлгүүртэй болгон үйлдвэрлэв. Эхний 50 тэргийг хөнгөнцагаан их биетэйгээр Гмюндэд гараар угсарсан нь, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр дайнаас холдон нээсэн үйлдвэр байсан юм.

1950 онд Порше буцаад Штутгартын Цуффенхаузен дүүрэгтээ нүүн иржээ. Үйлдвэрлэлтээ Ройттерын их биеийн үйлдвэрийн байранд 1949 оны сүүлээр авсан байсан захиалга болох 500 гаран төмөр их биеийн үйлдвэрлэлтээр эхлүүлжээ.

Ном зүй[засварлах | edit source]

  • Richard von Frankenberg: Die ungewöhnliche Geschichte des Hauses Porsche. Motorbuch Verlag, Stuttgart 1969.
  • Lothar Boschen, Jürgen Barth: Das große Buch der Porschetypen. Motorbuch Verlag, Stuttgart 1994, ISBN 3-613-01284-7.
  • Technische Einzelheiten des "Porsche"-Wagens. In: Kraftfahrzeugtechnik. 5/1953, S. 148–150 und 8/1953, S. 254.
  • Helmut F. Rebholz: Porsche 356 Club Deutschland e.V. 1975–2000. München 2000, ISBN 3-00-005681-5.
  • Prospekt W 21/57-9.58-III. Aufl. 1958 – Dr.-Ing. h. c. F. Porsche KG
  • Prospekt W 22 1.60 5 M Gl.
  • Prospekt W 22 20 M 10.61 Gl.
  • Prospekt W 22 20 M 9.63 G
  • AUTO-CLASSIC Nr.1: PORSCHE 356 – Der erfolgreichste deutsche Sportwagen. ISBN 3-7909-0148-2.
  • Achim Kubiak:

Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]