Порше Каиенне (Тип 92A)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Порше
Порше Каиенне S

Порше Каиенне S

Каиенне
Үйлдвэрлэсэн хугацаа: 2010 оноос хойш
Ангилал: SUV
Их биеийн хэлбэр: Комби
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
3,6–4,8 литр
(221–419 кВт)
Дизель хөдөлгүүр:
3,0–4,1 литр
(180–283 кВт)
Урт: 4846–4855 мм
Өргөн: 1939 мм
Өндөр: 1702–1705 мм
Тэнхлэг хоорондын зай: 2895 мм
Хоосон жин: 2070–2315 кг
Өмнөх загвар: Порше Каиенне (Тип 9PA)
Дараах загвар: байхгүй

Порше Каиенне (Тип 92А) нь автомашины марк Поршегийн загвар бөгөөд Порше Каиенне (Тип 9PА) загварын дараах үеийн тэрэг юм. 2010 онд түүнийг Женевийн авто үзэсгэлэн дээр анх гаргажээ. 2010 оны тавдугаар сарын 9-нд худалдаанд гарсан ба суурь загварын үнэ нь ойролцоогоор 60.000 евро байв.

Өмнөх загвараасаа ялгарах нь[засварлах | edit source]

Хөргөлтийн агаарын нээлхий нь өмнөхөөсөө жижгэрсэн бөгөөд урд гэрэлтүүлэг нь Панамерагийн гэрэлтүүлэгийг санагдуулна. Мөн дотор талын дизайнд ч Панамерагийн эд хэсгээс авч ашиглажээ. Үүнээс гадна энэ тэрэг нь өмнөхөөсөө таван сантиметр уртсан, тэнхлэг хоорондын зай дөрвөн сантиметрээр нэмэгдэв.

Жингийн хувьд өмнөх загвараас 180 килограмм хөнгөрсөн. Ингэж жинг багасгахын тулд явах эд анги, хаалганууд, кабелийн багцын хийцийг өөрчилсөн болон бартаат замд арааны харьцааг багасгах, динамикийн уртааш түгжээ бүхий хүнд хуваарилагч хурдны хайрцгийг угсраагүй зэргээс хамааралтай.

Цахим хуудас[засварлах | edit source]

 Commons: Порше 92A – Викимедиа дуу дүрсний сан