Jump to content

Порше Макан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Порше
Порше Макан
Порше Макан

Порше Макан

Макан
Үйлдвэрлэсэн хугацаа: 2014 оноос хойш
Ангилал: SUV
Их биеийн хэлбэр: Комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр
2,0–3,6 литр
(174–324 кВт)
Дизель хөдөлгүүр:
3,0 литр
(155–190 кВт)
Урт: 4681–4699 мм
Өргөн: 1923 мм
Өндөр: 1609–1624 мм
Тэнхлэг хоорондын зай: 2807 мм
Хоосон жин: 1770–1925 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Порше Макан нь германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн SUV загварт орох бага оврын бартаат замын тэрэг юм. Анхны танилцуулга 2013 оны 11 сарын 20-нд явагдсан бол 2014 оны эхээр зах зээлд гаргажээ. Энэ загвар нь Порше Каиенне загвараасаа жижиг бөгөөд суурь загвараар Ауди Q5-ыг ашигласан байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл Макан нь Ауди Q5-ын өөр нэг хувилбар бөгөөд учир нь Q5-аас тус ангиллын нэршилтийн зөвшөөрлийг авдаг аж. Тус зөвшөөрөлд зааснаар агааржуулагч тусгай төхөөрөмжид хөргөлтийн шингэн R134a-г цаашид ашиглахыг зөвшөөрөх ба харин шинээр хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй байна. Маканы бүх үйлдвэрлэлт болон усгралтын ажил Лайпциг дахь Поршегийн үйлдвэрт явагддаг. Энэ загвар Поршегийн тав дахь загварын цуваа юм.[1]

Порше том оврын бартаат замын тэрэг болох Каиенний зах зээлийг нэмэлт шинэ загваруудаар өргөтгөх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ Порше компани нь гадаад өөрсдийн имижийг өөрчлөгдөх байх хэмээн найдаж байгаа аж. Учир нь хятадад гэхэд Поршег алдартай спорт загварын автомашин үйлдвэрлэгч гэдгээс нь илүү том оврын бартаат замын тэрэг үйлдвэрлэгч хэмээн үздэг байна.

Шинээр гарч буй загварын нэр нь Каюун гэх нэртэй байв[2]. Макан (герман бичилт нь: Macan) гэсэн нэр нь малай хэлнээс гаралтай бөгөөд орчуулбал бар гэсэн үг аж. Малай хэлэнд Малай: mat͡ʃɑn гэж дууддаг бол энэ тэргийг Малай: makɑn гэж дуудах ба энэ нь олон хэлэнд дуудах дуудлага нь амар байхаар тооцжээ.

Малай хэлэнд макан (энд c биш к үсэгтэй) гэж бичээд макан гэж дуудаx үг нь хоол гэсэн утгатай юм.


Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
Бензин хөдөлгүүр
ЗагварЦилиндрийн багтаамжЦилиндрЧадалЭргэлтийн
момент
Хурдатгал
0–100 км/ц
Дээд
хурд
Хурдны
хайрцаг
Хэрэглээ
100 км-т
Банкны
эзэлхүүн
Үйлдвэрлэсэн
хугацаа
Mакан11984 см³Цa4174 кВт (237 м.x.)/5000–6800350 Нм, 1450–4500/мин-д6,9 сек223 км/ц7-шатлалтай автоматик PDK7,2–7,5 л65 л2014/04-с хойш
Mакан1984 см³Ц4185 кВт (252 м.x.)/5000–6800370 Нм, 1600–4500/мин-д6,5–6,7 сек229 км/ц7,2–7,4 л65 л2016/06-с хойш
Mакан S2997 см³Үb6250 кВт (340 м.x.)/5500–6500460 Нм, 1450–5000/мин-д5,4 сек254 км/ц8,7–9,0 л65 л2014/04-с хойш
Mакан GTS2997 см³Ү6265 кВт (360 м.x.)/6000500 Нм, 1650–4000/мин-д5,0–5,2 сек256 км/ц8,8–9,2 л65 л2015/11-с хойш
Mакан турбо3604 см³Ү6294 кВт (400 м.x.)/6000550 Нм, 1350–4500/мин-д4,6–4,8 сек266 км/ц8,9–9,2 л75 л2014/04-с хойш
Mакан турбо перформанц пакет3604 cm³Ү6324 кВт (440 м.x.)/6000600 Нм, 1500–4500/мин-д4,4 сек272 км/ц9,4–9,7 л75 л2016/09-с хойш
Дизель хөдөлгүүр
Mакан S дизель 21122967 см³Ү6155 кВт (211 м.x.)/2750–4000580 Нм, 1750–2500/мин-д7,7 сек216 км/ц7-шатлалтай автоматик PDK6,1–6,3 л60 л2014/09-с хойш
Mакан S дизель32967 см³Ү6184 кВт (250 м.x.)/3500–4600580 Нм, 1750–2500/мин-д6,3 сек230 км/ц6,1–6,3 л2014/-с хойш
Mакан S дизель2967 см³Ү6190 кВт (258 м.x.)/4000–4250580 Нм, 1750–2500/мин-д6,3 сек230 км/ц6,1–6,3 л2014/09-с хойш
1 зөвхөн азийн зах зээлд, жишээ нь хятад, япон, тайван, мөн бразил, их британи, ирланд
2 зөвхөн бельги болон норвегийн зах зээлд
3 зөвхөн италийн зах зээлд зориулсан загвар
a цуваа байршилтай хөдөлгүүр
b салаалсан байршилтай хөдөлгүүр
 Commons: Порше Макан – Викимедиа дуу дүрсний сан
  1. Stefan Voswinkel: Das wird der günstigste Porsche. In Auto Bild, 8. November 2012.
  2. Guido Kruschke: Cajun heißt Macan. (Memento 15. Долоодугаар сар 2013 цахим архивт) In: automobil-produktion.de, 16. Februar 2012.