Jump to content

Порше Панамера

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Порше Панамера
Үйлдвэрлэсэн хугацаа: 2009 оноос хойш
Ангилал: Дээд ангилал
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Порше Панамера нь 2009 оноос хойш үйлдвэрлэж байгаа Порше компанийн урдаа хөдөлгүүртэй, тансаг дээд ангиллын комбилимузин загварын автомашин юм.

Панамера хэмээх нэршил нь Порше Каррера загварын нэртэй адил мексикийн холын замын уралдааны нэр болох Каррера Панамерикана-с уламжлалтай бий болсон нэр юм. Компани дотроо Порше 970 гэсэн бүтээгдэхүүний нэртэй.[1]

Анх 2009 онд Шанхайн автомашины үзэсгэлэн дээр олонд танилцуулсан бөгөөд яг тэр жилийнхээ есдүгээр сараас эхлэн европ, өмнөд америк болон азийн зарим орнуудад худалдаанд гарчээ.

Хөгжлийн танилцуулга

[засварлах | кодоор засварлах]

Гран Турисмо Панамера нь 2009 оны зургаадугаар сараас эхлэн үйлдвэрлэгдсэн. Түүний үндсэн их бие нь Поршегийн өөрийн зохион бүтээсэн хийц юм. Үйлдвэрлэлтийг нь харин Фолксваген ХК хамтран гүйцэтгэсэн ба үүнд Фолксвагений Ханновер хот дахь салбар үйлдвэрт зөвхөн их биеийг угсран будагт оруулаад үлдсэн бүх ажлыг Поршегийн Лайпциг хотод байрлах үйлдвэрт гүйцээн угсардаг байна.

Жин хэмнэх үүднээс моторын бүрхүүл таг, хаалганууд, урд карла болон арын ачааны хаалга зэргийг хөнгөнцагаанаар хийжээ. Эхний загваруудад Порше Каиеннед угсарч байсан найман цилиндртэй турбо моторыг угсарч байсан бол сүүлд нь зургаан цилиндртэй бензин мотор болон гибрид моторыг нэмсэн байна.

1. залгамж үе
Порше Панамера Турбо (2009–2013)
Порше Панамера Турбо (2009–2013)

Порше Панамера Турбо (2009–2013)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2009–2016
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Бензин мотор:
3,6–4,8 литр
(220–419 кВт)
дизель хөдөлгүүр:
3,0 литр
(184–221 кВт)
Отто-Гибрид:
3,5 литр
(245 кВт + 33–70 кВт)
Урт: 4970–5165 мм
Өргөн: 1931 мм
Өндөр: 1418–1425 мм
Тэнхлэг хоорондын зай: 2900–3070 мм
Хоосон жин: 1730–2055 кг
  1. "Erprobungsfahrt bei minus 38 Grad Celsius". Эх хувилбараас архивласан: 2014-04-26. Татаж авсан: 2015-07-20.