Пунцагийн Цэгмид
Харагдац
Пунцагийн Цэгмид нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дайчин бэйс овогт Пунцагийн Цэгмид нь 1953 онд Дундговь аймгийн Хулд сумын нутагт Мэнгэт гэдэг газар төржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1984 онд Монгол улсын багшийн дээд сургуулийн уран зургийн анги дүүргэжээ.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1972-1992 Дундговь аймгийн урчуудын эвлэлийн салбар, аймгийн хөгжимт драмын театрт зураач, аймгийн урчуудын эвлэлийн салбарын дарга
- 1992-1993 онд Үндэсний багт дуу бүжгийн цагаан театрт зураач,
- 1993-1995 онд “Хасар” ХХК-д захирал
- 1995-1997 онд Монголын хошин урлагийн төв хэвлэл “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч,
- 1997-2004 онд “Хасар” ХХК-д захирал
- 2004-2007 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга
- 2007-2008 Улаанбаатар хотын ерөнхий зураач
- 2008 оноос Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүн
- 2014 оноос Монголын зураачдын эвлэлийн тэргүүн
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1986 онд Дүрслэх урлагийн уран бүтээлийн улсын уралдаанд “Жаргалтайн дэлгэр” бүтээлээрээ III байр
- 1986 онд Дэлхийн залуучуудын оюутны XII их наадамд зориулсан уран бүтээлийн уралдаанд “XII их наадам” бүтээлээр II байр,
- 1987 онд Литва улсын Вильнюс хотод болсон олон улсын симфозиумын тэргүүн шагнал
- 1991 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
- 1991 онд Монгол үндэсний театрын урлагийн их наадмын тайз дэлгэцийн зураачийн тэргүүн шагнал
- 1991, 2001 онд Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль,
- 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2004 онд улс тунхагласны 80-н жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнд “Нар хиртсэн жил” интоляци бүтээлүүдээр тэргүүн байр
- 2004 онд “Дорнод Монголын амар амгалан” уран зураг, “Нар хиртсэн жил” интоляци бүтээлүүдээр Монголын урчуудын эвлэлийн шагнал,
- 2005 онд Монголын театрын урлагийн уламжлалт Гэгээн муза наадмаар “Гэгээн тамлан” жүжгийн тайз, хувцас чимэглэлээр “Гэгээн муза” шилдэг зураачийн шагнал
- 2008 онд Ардчилалын одон,
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 дахь удаа,
- 2014 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]П.Цэгмид: Зураач хүний татаж буй нэг зураас ч маш их үнэ цэнээр ирдэг
П.Цэгмид: Монголд Б.Пүрэвсүхээс өөр эрдэмтэн зураач төрөөгүй
П.Цэгмид: Урлагийн бүтээл цуглуулснаар нийгэмд асар том соёлын эхлэл тавигдлаа