Радослав Великов
Appearance
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эрэгтэй чөлөөт бөх | ||
Болгар-ыг3 төлөөлж | ||
Зуны олимп | ||
Хүрэл | Бээжин 2008 | 55 кг |
Дэлхийн АШТ | ||
Мөнгө | Будапешт 2005 | 55 кг |
Алт | Гуанжоу 2006 | 55 кг |
Мөнгө | Стамбул 2011 | 55 кг |
Европын АШТ | ||
Мөнгө | Варна 2005 | 55 кг |
Хүрэл | Софи 2007 | 55 кг |
Хүрэл | Вильнюс 2009 | 55 кг |
Мөнгө | Баку 2010 | 55 кг |
Эрэгтэй чөлөөт бөх барилдааны 55 кг жингийн олимпын (2008) хүрэл медальт, 2006 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой (2005, 2011) мөнгөн медальт Болгарын бөх Радослав Великов (болг. Радослав Маринов Великов) 1983 оны 9 сарын 20
- REDIRECTЗагвар:25 настай)-нд Болгарын Великотарново мужийн Куцина гацаанд төржээ. 1996 оноос бөх барилдаж, 1999 онд улсынхаа залуучуудын, 2004 онд насанд хүрэгчдийн шигшээд багтан орсон. Анхны багш нь Лако Лаков байсан бол одоо Софи хотын «Левски» спорт клубт Иван Цонов, Шимон Штерев нараар дасгалжуулагддаг.
Бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Радослав Великов 55 кг жинд барилддаг. 2004 оны олимпод 9-р байр эзэлсэн. 2008 оны олимпод бага шөвөгт Хенри Сежадод ялагдсан ч дагаж барилдаад хүрэл медаль хүртсэн. 2005 оны ДАШТ-д дөрвөн учраагаа буулган авч Узбекистаны Дильшод Мансуровт дийлдэж мөнгөн медаль хүртсэн бол 2006 онд ДАШТ-д аваргын төлөө Оросын Бесик Кудуховыг дийлж дэлхийн аварга болсон. Хожим бас 2011 онд шигшээд үлдээд Оросын Виктор Лебедевийг бараагүй. Энэ хооронд ЕАШТ-аас хоёр мөнгө (2005, 2010), хоёр хүрэл (2007, 2009) медаль зүүсэн.