Jump to content

Виктор Лебедев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виктор Лебедев
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
Орос ОХУ-ыг3 төлөөлж
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрХернинг 200955 кг
Алтан медаль – нэгдүгээр байрМосква 201055 кг
Алтан медаль – нэгдүгээр байрСтамбул 201155 кг
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрБаку 201055 кг

Эрэгтэй чөлөөт бөх барилдааны 55 кг жингийн дэлхийн хошой аварга (2010, 2011), ДАШТ-ий хүрэл медальт (2009) ОХУ-ын бөх Виктор Лебедев (Орос: Виктор Николаевич Лебедев) 15 3 сарын 1988 (38 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын харьяа өөртөө засах Якут улсын нутаг Томпо улусын Тополиной сууринд төрсөн саха хүн юмсанжээ. 2002 оноос бөх барилдаж, 2006 онд улсынхаа залуучуудын, 2009 онд насанд хүрэгчдийн шигшээд багтан орсон. Красноярскийн «СКА» спорт клубт Кириллин, Миндиашвили нараар дасгалжуулагддаг.

Оросын бөх Виктор Лебедев 55 кг жинд барилддаг. 2009 оны ДАШТ-ий их шөвөгт Туркийн Сезар Акгүлд дийлдсэн ч Азербайжаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн бол 2010, 2011 онд алтын даваанд Азербайжаны Тогрул Аскеров , Болгарын Радослав Великов нарыг сөхрүүлж хоёр жил дараалан дэлхийд манлайлжээ.[1] Үүнээс гадна ЕАШТ-ий нэг хүрэл медаль (2009), УАШТ-ий гурван алт (2009-2011), нэг мөнгөн медаль (2012) зүүгээд байна.