Тогрул Аскеров
| тамирчны хүртсэн медаль | ||
|---|---|---|
| Эрэгтэй чөлөөт бөх | ||
| | ||
| Зуны олимп | ||
| Лондон 2012 | 60 кг | |
| Дэлхийн АШТ | ||
| Москва 2010 | 55 кг | |
| Европын АШТ | ||
| Белград 2012 | 60 кг | |
Эрэгтэй чөлөөт барилдааны олимпын (2012) аварга, Дэлхийн АШТ-ий (2010) мөнгөн медальт Азербайжаны бөх Тогрул Аскеров (азе. Toğrul Əsgərov) 17 9 сарын 1992-нд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гянжа хотод төржээ.
Одон медаль
[засварлах | кодоор засварлах]Азербайжаны бөх Тогрул Аскеров 2010 онд 55 кг жингийн Дэлхийн АШТ-д дөрвөн учраагаа ялаад аваргын төлөө Оросын Виктор Лебедевтэй тэмцээд дийлэлгүй мөнгөн медаль хүртэв. Дараагийн жил сураггүй. Харин 2012 оны 3-р сард 60 кг жинд Европын аварга, 8-р сард Олимпын аварга болжээ. Олимпод эхлээд хийлж, Герман, Япон, Америкийн бөхчүүдээр гурав даваад Оросын Бесик Кудуховыг ялж түрүүлсэн.[1]
Азербайжаны ерөнхийлөгч, олимпын хорооны дарга Ильхам Алиев нь 2012 оны 8-р сарын 31-нд «Шохрат» (монголоор «Алдар») одонг Т. Аскеровын энгэрт зүүж өгчээ.[2]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Дэлхийн бөхийн холбооны цахим сан
- ↑ Olimpiya yığmamızın üzvlərinə orden və medallar verildi (Memento 11. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт). Список награждённых олимпийцев.