Ральф Банч

Ральф Банч
Төрсөн 1903 оны 8 сарын 7 (1903-08-07)
Мичиган муж улс, Детройт
Нас барсан 1971 оны 12 сарын 9 (68 насалсан)
Нью-Йорк хот
Ажил Улс төр судлаач, дипломатч
Юугаараа алдаршсан Палестины зуучлал, Нобелийн энхтайвны шагналтан

Ральф Жонсон Банч (англ. Ralph Johnson Bunche, 1904 оны 8 сарын 7 (Түүний төрсөн оны талаар маргаантай)[1][2][3][4][5] – 1971 оны 12 сарын 9) нь Америкийн Нэгдсэн Улсын улс төр судлаач, дипломатч бөгөөд 1940-өөд оны сүүлчээр Палестины асуудлыг зуучлан зохицуулсан үйл хэргээрээ 1950 онд энхтайвны салбар дахь Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр уг шагналыг хүртсэн анхны өнгөт арьстан хүн билээ[6]. Банч Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулж, удирдах үйлсэд хүчин зүтгэж байв. 1963 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди түүнд Эрх чөлөөний одон хүртээжээ[7].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ральф Банч – Викимедиа дуу дүрсний сан