Рикардо Самора
Самора Аргентины спортын сэтгүүл Эль Графико-гийн нүүр хуудсанд, 1926 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Рикардо Самора Мартинес | ||
Нас барсан газар | Испани, Барселона | ||
Өндөр | 1.94 м | ||
Байрлал | Хаалгач | ||
Өсвөрийн баг | |||
1914–1916 | Университари | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1916–1919 | Эспаньол | ||
1919–1922 | Барселона | 105 | (0) |
1922–1930 | Эспаньол | 26 | (0) |
1930–1936 | Реал Мадрид | 82 | (0) |
1937–1938 | Нис | ||
Шигшээ баг | |||
1920–1936 | Испани | 46 | (0) |
1920–1930 | Каталан XI | ||
Дасгалжуулсан багууд | |||
1937–1938 | Нис | ||
1939–1946 | Атлетико Авиацион | ||
1946–1949 | Сельта | ||
1949–1951 | Малага | ||
1951–1952 | Испани | ||
1953–1955 | Сельта | ||
1955–1957 | Эспаньол | ||
1960 | Сельта | ||
1961 | Эспаньол | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Олимпын медаль | ||
Эрэгтэй хөлбөмбөг | ||
---|---|---|
Мөнгө | Антверпен 1920 | Баг |
Рикардо Самора Мартинес (Испани: Ricardo Zamora Martínez, 1901 оны 1 сарын 21 — 1978 оны 9 сарын 8) нь Испанийн хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн менежер. Тэрээр Эспаньол, Барселона, Реал Мадрид зэрэг багуудад хаалгачийн байрлалд тоглож байсан бөгөөд Каталан XI болон Испанийн шигшээ багийн аль алинд нь тоглож байв. Менежерийн хувиар тэрээр Атлетико Авиацион багийг дасгалжуулан 2 удаа Ла Лигад түрүүлж байснаас гадна Испанийн шигшээ багийг богино хугацаагаар удирдаж байжээ.
Эль Дивино гэж хочлогддог байсан Самора талбайд гарахдаа даавуун малгай, захтай цагаан цамцтай гардгаараа үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр үүнийгээ нарнаас болон өрсөлдөгчдөөсөө өөрийгөө хамгаалах зориулалттай гэж тайлбарласан байдаг. Мөн тэрээр зориг тэвчээрээрээ алдаршсан тоглогч байв. 1929 онд Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Англитай хийсэн тоглолтын үеэр өвчүүгээ хугалсан ч тоглолтоо үргэлжлүүлж, Испаничууд 4–3 харьцаагаар ялснаар Английн багийг ялсан Британийн арлуудын гаднах анхны баг болсон түүхтэй. Самораг 1936 оны Испанийн цомын шигшээд Реал Мадридын хаалгыг манаж, Барселоны эсрэг хийсэн тоглолтын сүүлчийн мөчид гайхамшигтай хаалт хийн багаа аварч байсан билээ. Өдгөө Ла Лигагийн шилдэг хаалгачид олгодог Рикардо Самора Трофи нь түүний нэрэмжит шагнал бөгөөд Вөрлд Соккер сэтгүүл түүнийг 20-р зууны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгээр тодруулжээ. Тэрээр Испанийн шигшээ багт хамгийн олон тоглосон дээд амжилтыг 45 жилийн турш эзэшдэг байсан бөгөөд уг амжилтыг нь Хосе Ангель Ирибар эвджээ.
Самора мөн замналынхаа туршид элдэв дуулианы эзэн болж байжээ. Түүнийг коньяк балгах дуртай, мөн өдөрт 3 хайрцаг тамхи татдаг байсан гэлцдэг. 1920 оны зуны олимпын үеэр Италийн багтай тоглож байхдаа өрсөлдөгчөө цохисны улмаас талбайгаас хөөгдөж, улмаар тэрхүү тэмцээнээс харих замдаа Хавана навчин тамхи хууль бусаар хил давуулахыг оролдсон хэргээр баривчлагдан торны цаана сууж, торгууль төлжээ. 1922 онд Эспаньол багт буцаж ирэхдээ байгуулсан гэрээнийхээ мөнгөн дүнг татварын албанд худал мэдүүлсэн хэргээр торгууль хүлээсэн удаатай.
Самора улс төрийн үзэл бодлоосоо болж бас шүүмжлэлийн бай болж байсан. Каталан XI багт байнга тоглодог байсан хэрнээ тамирчны замналынхаа ихэнх хугацааг Эспаньол, Реал Мадрид багуудад өнгөрүүлсэн тул Каталаны үндсэрхэг үзлийг үл ойшоодог байсан нь түүний шалтгаан болж байв. 1934 онд Испанийн Хоёрдугаар Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, өөрийн амьдаа Нисето Алькала-Саморагаас Бүгд Найрамдах Улсын одонгоор шагнуулж байсан мөртлөө Испанийн иргэний дайны үеэр үндсэрхэг үзэлт үзэл сурталчдын төлөө ажиллаж, тэдний хөрөнгө цуглуулах тоглолтод оролцож байв. 1950-д онд Франко түүнийг Сиснеросын Их Загалмайн одонгоор шагнасан билээ.