Рон Перлман

Рон Перлман
Перлман 2012 онд.
ТөрсөнРональд "Рон" Перлман
1950 оны 4 сарын 13 (1950-04-13) (73 настай)
АНУ, Нью-Йорк, Манхэттен
АжилЖүжигчин, инээдмийн жүжигчин, дуу оруулагч
Он жил1979–одоо

Рональд "Рон" Перлман (Англи: Ronald N. "Ron" Perlman[1], 1950 оны дөрөвдүгээр сарын 13-нд төрсөн) нь Америкийн кино жүжигчин, дуу оруулагч бөгөөд Тамын хүү (2004) болон Тамын хүү: Алтан арми (2008) киноны Тамын хүүгийн дүрээр эчнээ таних билээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Перлман анх Жан-Жака Анногийн Галтай тэмцэгч (1981) кинонд тоглосон бөгөөд түүнээс хойш хэд хэдэн телесериалуудад тоглож байсан ба тэдгээрээс Үзэсгэлэн төгөлдөр, үзэшгүй муухай хоёр (1987-1990) сериалд бүтээсэн Винсентийн дүр илүү олонд түгэж Алтан бөмбөрцөг шагналыг Телевизийн киноны Шилдэг эрэгтэй гол дүр төрөлд авч байв. Сарнайн нэр (1986), Хронос (1993), Ромеогийн цус (1993), Ромеогийн цус (1993), Хек Финнд тохиолдсон адал явдал (1993), Цагдаагийн академи 7 (1994), Хаягдсан хүүхдүүдийн хот (1995), Доктор Морогийн арал (1996), Харийхан 4: Сэргэлт (1997), Дайсныхаа ичээнд (2001), Блэйд II (2002) кинонуудад тэрээр гол болон туслах дүрүүдэд тоглосон билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Alumni of Notable Achievement: College of Liberal Arts: University of Minnesota". cla.umn.edu. Archived from the original on 2011-01-16. Retrieved 2011-01-30.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рон Перлман – Викимедиа зураг, бичлэг, дууны сан