Ростов

Хот
Ростов
Орос: город Ростов
Далбаа Сүлд
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Холбооны тойрог Төв Холбооны тойрог
Муж Ярославль
Район Ростов
Тэргүүн Лось Андрей Васильевич
Анх дурдагдсан 862 он
Нутаг дэвсгэр 31 км2
Хүн ам 31.792 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Хүн амын нягтрал 1026 хүн/км²
Далайн түвшнээс дээш 100 м
Цагийн бүс UTC+3
Утасны код (+7) 48536
Шуудангийн дугаар 15215x
ТХ-н улсын дугаар 76
ОКАТО 78 410
Цахим хуудас www.admrostov.ru
Газар зүйн байршил
Солбицол 57° 11′ У, 39° 25′ ДКоординат: 57° 11′ 0″ У, 39° 25′ 0″ З
Ростов (Европын Орос)
Ростов (Европын Орос)
ОХУ-ын өрнөд хэсэг дэх газар зүйн байршил
Ростов (Ярославль муж)
Ростов (Ярославль муж)
Бүс нутаг дахь байршил
Оросын хотын жагсаалт

Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[1] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ростов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.

1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.

1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.

Хүн амын өсөлт[засварлах | кодоор засварлах]

Он Хүн ам
1897 13.715
1939 29.808
1959 29.230
1970 30.815
1979 31.538
1989 35.707
2002 34.141
2010 31.792

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)