Jump to content

Монголын эзэгнэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголын эзэгнэл

Монголын эзгэнэл буюу Монголчуудын байлдан дагуулалтын (монгол:ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ
ᠪᠠᠢᠯᠳᠤᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠤᠯᠳᠠ
) нь үйл явц 13-р зуунаас эхлэн, 1300-аад он хүртэл төв, баруун Ази, зүүн Ази болон зүүн Европ хүртэл нутаг, ард түмнийг эзлэсэн үеийг хэлдэг. Монголын эзэнт гүрэн 1206 онд Монголын тал нутагт байгуулагдаж, хөрш зэргэлдээх Уйгур, Харлуг, Тангуд, Алтан улсыг цэрэг-улс төрийн аргаар эзлэж эхэлсэн. Газар нутгийн тэлэлт 40 жилийн дотор маш хурдацтайгаар, шилжилтийн хугацаанд зүүн Европ хүртэл параллелиар буюу уртраг, өргөргөөр тэлж байсан. Монголын эзэнт гүрний нөлөө, өв уламжлал 15-р зуун хүртэл Перс, Дундад Ази, Орос оронд, мөн 19-р зуун хүртэл Энэтхэгт их бага хэмжээгээр хадгалагдаж байсан.

Эсгий туургатныг нэгтгэсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Чингис хаан төв Ази дахь Хэрэйд, Найман, Татар, Монгол, Мэргэд тэргүүтэй олон нүүдэлчин аймгийг нэгтгэж, 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, төрийн бүтэц зохион байгуулалтыг цогцлоож эхлэсэн. Шинэ улс байгуулсны дараа эдийн засаг, улс төрийн хувьд зүрчидийн Алтан улсаас хараат бус болж, бие даасан бодлого явуулж эхэлсэний нэг нь торгоны зам дагуу оршиж байсан Тангудын хаант улсыг 1205, 1207, 1209, 1210 онд довтлон хараат улсаа болгож, Алтан улстай холбоотон болохоос сэргийлжээ. Мөн 1210 онд баруун зүгийн Хар Хидан улсын хараат байсан Уйгур, Харлуг аймгийн хаад ноёд Их Монгол Улсад дагаар орсноор эдийн засгийн хувьд өмнөд болон баруун зүгт худалдаа арилжааны хэд хэдэн гарцтай болсон.

Хятад дахь байлдан дагуулалт

[засварлах | кодоор засварлах]
Монголын морьт цэргүүд 1205 оноос 1227 он хүртэл дундаа завсарлагатай 4-5 удаа Тангудын Ся улстай дайтаж, эцэст нь 1226-1227 онд Тангудыг бүрмөсөн эзлэн мөхөөсөн.

Алтан улсыг эзэлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Сүн улсыг эзэлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Чингис хаан мөн түүний хойч үед довтлон авах Хятад болон Солонгосыг хүчээр аль хэдийнээ эзлэгдсэн Солонгосчуудын дор хараатаар байлгахаар болсон. Тэд Япон болон Вьетнамыг эзлэхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн. Тэдний 1261 онд хамгийн том эзэлж авсан газар нутаг нь Хятад байсан. 1368 онд Хятадууд бослого гаргаж Юань гүрний уугуул иргэд болон толгойлогчийг угсруулан буулган авсан юм.

Дундад Ази дахь байлдан дагуулалт

[засварлах | кодоор засварлах]

Сартуул улсыг эзэлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Ойрхи дорнодыг эзэлсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Монголчууд өнөөдрийн бидний мэдэх Иран, Ирак, Туркийн зарим хэсгийг дайран довтлох болон сайн дурын бууж өгөлтөөр эзлэн авсан. Мөн Монголын довтолгоо баруун өмнө зүгт хүрч 1260 болон 1300 онд Газ болон Палестинийг эзлэн авсан. Үндсэн тулаан нь 1258 онд Багдадад болсон ба Монголчууд 500 жилийн турш Исламын шашны төв хүч болж байсан хотыг нураасан ба 1260 оны Айн Жалут дахь тулаанаар Мусульман Египетийн Мамлюкууд анх удаа Монголчуудын дайралтыг зогсоож чадсан нь одоогийн Газын зурвас гэх газар байжээ. Монголчууд улс төр болон газар зүйн зарим хүчин зүйлээс болж дунд дорноос илүү тэлэх боломжгүй байжээ.

Зүүн Европ дахь байлдан дагуулалт ба хараат байдал

[засварлах | кодоор засварлах]

Мөн хятадтай байлдахад ар талаа аюулгүй байлгах зорилгын нэг хэсэг болох Европ чиглэл юм. Монголчууд тагнах ажиллагаа явуулж, Оросын зарим тайжтай цэргийн гурил будааны гэрээ хийж, өвлөөр байлдахаар төлөвлөж, Унгарын 4-р Беллад элч илгээлээ. Харин Европ нэгэнт нэгдмэл бус учир пап Юлиан гэгч элч илгээснээр өөр юм хийж чадалгүй бүх хариуцлагыг Унгарт үлдээж суув. Унгар нь Хибчаг, Оросын дэмжлэг авна хэмээн итгэсэн нь талаар болж Орос дорхноо цохигдов. Ингээд Карпатын уулсдаа найдаж, элчийг алж зүрхийг нь мохоох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэв. Бат, Сүбээдэй жанжид 1241-1242 онд 2 хүрэхгүй жилийн дотор Польш, Румын, Словак, Чех, Югослав, Серб, Хорват, Болгар улсуудын оршиж байсан Унгар, Польшийн төрийг унагажээ. Монгол цэрэг Адриатын тэнгис хүрэхэд Германы ван монголтой эвтэй байхыг хичээж, пап түгшин монголын эсрэг босохоор оросын зарим вантай сүлбэлдэж, Англи айсандаа бүх замаа хааж байв. Францын хаан 4-р Луи 1248 онд Египетэд цохиулаад лалын эсрэг монголтой эвсэхийг хичээж байв. Унгар, Польшийг эзлээд Бат буусан нь хибчагийг мөхөөх зорилго биелсэн, Өгөөдэй хаан таалал төгссөн, эх орноос хол цөөн цэрэгтэй байх нь аюултай байсан. Орост бослого гарах төлөвтэй байсан учраас ардаа санаа зовсон ерөөс Евразийн өргөн талыг эзэлсэн түүнд, тарчиг Европ суурин иргэншил эв дүйгүй цэргүүд хэрэггүй байснаас шалтгаалсан юм.

Олон тооны оросын улсууд болох Новгород, Смоленкс, Псков бүгд найрамдах улсууд руу Бат хаан 1239 онд халдан орох оролдлого төдий болсон. Гэвч оросын хойд хэсэг болох намагтай газруудаар хүрээлэгдсэн Новгород зэрэг газруудад хүрч чадаагүй. Хэдийгээр эдгээр нь монголын заналхийлэл дор байсан ч эзлэгдэн Александр Невски, Новгород зэрэг нь энэ хугацаанд эзлэлтэнд өртсөн. 1247 он гэхэд бүхий л оросын ноёрхол Мөнх-төмөр хааны дор орсон.

Монголчуудын европыг эзэрхийлэх эзэрхийлэл дуусч байх үед 2-р Иван Асэний доорх Булгарчууд монголын Түмэд рүү дайрсан боловч Киданчууд Монголын эрхшээлдээ оруулсан хаант засаг бүхий Төв азиас Булгарын 1-р Калиманы алба гувчууруудыг багтаасан нуувчаас Булгарчууд руу дайрсан. 1245 онд 4-р Бела хүртэл Монголчуудад Булгарчууд алба гувчуур өгч байхыг тушаасан.

Өмнөд Азид хийсэн аян дайн

[засварлах | кодоор засварлах]

1257 онд Монголчууд Вьетнамыг хүчээр булаан авсны дараа хэрхэн өөрсөддөө аюлгүй байдлаар өмнөд Хятадыг эзлэн авах талаар хэлэцээр хийсэн. Монголчууд хотуудын хамгаалагч нарыг болон Ханойн оршин суугчдыг хороосон. Транг Тонг хаан Мөнх хаанд хэрвээ өөрийн улсын иргэдийг өршөөх юм бол алба гувчуур тушаахыг зөвшөөрсөн. Хувилай хаан Транг гэр бүлийхнээс захиргааны бүрэн эрхийг шаардах үед, Монголчуудын шаардлагуудыг бүрэн хүлээн авах болсон ба 1264 онд 2 улсын хооронд хамтын нөхөрлөл бий болсон. Энэ үед 2 тал дайнаас болоод маш их хэмжээний хохирол амсцгаасан. Хэдийгээр 1278 Чампагийн хаан Вэ Индраварман Юаны захиргааг хүлээн авснаа илэрхийлсэн боловч түүний хүү шийдвэрийг нь эсэргүүцсэн. 1283 онд Монголын арми томоохон хотууд руу чиглэн аллагыг өмнөө тавин явж байсан ч Чампатай хийсэн тулаандаа удаа дараа ялагдсан. Чампагийн хаан 2 жил дараалан алба гувчуур өгч байснаа эцэст нь Монголд татвар төлөх шийдвэрээсээ татгалзсан.

Сүн улсыг мөхөөсний дараа Ява, Суматра арал, Малайн хойгт хүрэх замын түшиц болсон Чампад Хубилай элч илгээж алба барихыг шаарджээ. Эхэн үедээ зөвшөөрсөн ч сүүлдээ муж болохоос татгалзсанд Хубилай Сод жанжин тэргүүт цэрэг хөдөлгөж, энэ цэрэгт зам өгөөгүй Аннамыг бас дайлж эхэлжээ. Эцэст нь 1285 онд хэлбэрийн вассал болохоо Чампа илэрхийлжээ. Мөн 1278 онд Кхмер (Камбожид) элч илгээж алба барихыг шаардахад эсэргүүцэж элчийг алсан Камбожийг /хойд хэсгийг нь Чампа хаана гэж иггэсэн/ 1285 онд буулгажээ.

Вьетнам нь 4,5 сая хүн амтай, усан флоттой Сүнгийн вассал орон байв. Монголчууд Сүнг тойрох зам гуйж анх 1257 оны 9 дүгээр сард энд иржээ. Вьетнам руу 1257-1258, 1284, 1286-1287 онуудад довтолжээ. Эхний удаад Сүнгийн вассалаас нь салгах, зам авах, Сүнг хамтарч цохихоор элч илгээхэд түүнийг хороосон учраас дайтаж ялаад Мөнх хаанд алба бариулах болов. Гэвч 1277 онд Чан Нян Тонг хаан ширээнд сууснаар Бээжинд очихоос татгалзан улмаар Хятадын замаа хааж Чампа улстай сүлбэлдэж Чампа руу нэвтрэх замаа тавьж өгсөнгүй. Тогоон жанжин 1284 онд 3 замаар их тулаан хийсэн боловч намаг их халуун цаг агаар, хүнс таарахгүй зэргээс болж цэргээ авран ухрахаас өөр аргагүй болжээ. 1287 онд Хубилай Японыг орхисны дараа бүх хүчээ ийш нь төвлөрүүлэв. Гэвч Чампа улстай сүлбэлдсэн, ван Чан Нян Тонг нь зөв удирдаж мөн ард түмэн нь вандаа үнэнч байснаас Юаний цэрэг ихээхэн хохирол амсч байж тэднийг вассал болгожээ. Зуны халуун, халдварт өвчин, хүнсний гачигдал /иргэд нь дүрвэхээрээ хүнсээ аваад явдаг/, туршлагагүй хятад цэргүүд, санаачлагыг гартаа авч чадаагүй зэрэг шалтгаанаар Юань улс энд их хохирол амсжээ.

Паган /Бирм/ нь дотроо монууд, араканууд, пьючүүдээс бүрдсэн холбооны улс байсан бөгөөд нэг сая орчим хүнтэй феодалуудын зөрчил ихтэй орон байв. Сүнг мөхөөх гол түшиц болсоН Юньнань мужийг найдвартай байлгахын тулд хөршүүдтэй нь найрсаг байхыг Хубилай хичээж ийш нь элч зарсан ч түүнийг нь алж улмаар тэр хавийн Юаний эзэмшилд халдах болсноор дайн үүсчээ. Ингээд 1277 онд Юньнань цэргүүд 2 удаа тандалт хийж 1283 онд ганц цохилтоор 800 заан, 1,2 түм цэрэгтэй армийг нь цөөхөн морьтон цэрэг шугуйд шургах аргаар даржээ. Энэ үеэс Хубилай заан өсгөх болжээ.

Тайланд- Тай нар 1238 онд Паган, Камбожи улсуудын дайнаар далимдуулан Камбожоос тусгаарлаж Сукотай хотоо байгуулжээ. Тай нарыг дэмжих нь тус хойгийг авахад дөхөмтэй гээд Хубилай 1282 онд анхны элчээ илгээж холбоо тогтоохыг хүслээ. Гэвч ван нь хариу өгсөнгүй, харин ч 1283 онд монголчууд Паганыг эзэлмэгц монголын эсрэг босч эхлэв. 1292 онд Паганын зарим хот руу довтолсонд харъяат газар халдав хэмээн Хубилай үзээд буулган авчээ.

Сингасарын эзэнт улс /Ява арал/ 1222 онд байгуулагдсан Малайн хойгийг эзэмшдэг учир өрнө, дорнын худалдаа соёл чухам энд л хөгжиж байв. Иймээс Хубилай энэ газрыг сонирхож 1279-1281 онуудад 3 удаа элч илгээсэн ч хариу авсангүй. Уйгагүй хичээсний эцэст 1286 оноос алба авах болсон ч Япон, Аннамд Хубилайн бүтэлгүйтсэнийг сонсоод Явагийн ван алба барихаа болжээ. Гэвч Хубилай дотоодын самууныг нь ашиглан номхотгож чаджээ. 1293 оны 5-р сарын 31-нд Юаний цэрэг Ява арлыг орхисон нь тив алгассан урьд байгаагүй их аян дайны төгсгөл болжээ.

Солонгос, Япон руу хийсэн довтолгоон

[засварлах | кодоор засварлах]

12-р зуун гэхэд Япон нь дотроо хааны, сёгуны /цэргийн жанжин, самурай/ гэсэн 2 засагтай гадаад ертөнцөөс тасархай, газарзүйн давуу байдлаараа гадны аюулгүй, хятадтай эртнээс худалдааны харьцаатай байв. Сүн улсыг хамтарч цохих, дор хаяж л эвсүүлэхгүй байлгах бодлого баримтлахын тулд Хубилай хаан 1266-1273 онд 6 удаа элч зарсан ч хариу аваагүй байна. Эхэн үедээ элчдийг Солонгосын ван жаахан саатуулж, усан онгоц үйлдвэрлэлээ удаашруулж байсан нь өөрийн нутагт дайн болохоос эмээн сэргийлж байв. Гэвч мөнхийн дайснаа даруулах зорилго, Хубилайн чанд шахалтан дор гар нь хөнгөрч төдөлгүй 1000 усан онгоц 1 түм цэрэг гаргаж өгснөөр, 1273 онд 2,5 түм цэрэг 900 онгоц Япон руу дайрахаар бэлдсэн байна. Энэ цөөхөн цэрэг Сүн, Японы хоорондох замыг хааж, Сүн улсын ард гарснаараа сэтгэл зүйн цохилт өгөх, Сүн улс Япон руу дүрвэх замыг хаах, Японыг тагнах зорилготой байв.

Японд монгол элч анх ирснээс хойш цэрэг татан сургуулилж, онгоц сэлбэж, дайнд бэлдэж эхэлсэн байна. Тэдэнд далайд гарч тулалдах хүч байхгүй тул зөвхөн эрэг орчмоороо хориглон тулалдах зорилго тавьж байлаа.

1274-1278, 1281 онд Япон руу хоёр удаа довтлов. Эхний тулаан нь 1274 оны 10 дугаар сарын 5-нд эхэлж байлдаад Лю Фүсян хятад жанжин /1,5 түм/ шархдаж, их жанжин Шиндүү мөн оны 10-р сарын 20-нд цэргээ ухраах зарлиг буулгаж усан онгоц руугаа татсан. Нэг шөнө далайн шуурга дэгдэж 200 онгоц 1,3 түм цэрэг живэв. Гэвч үлдэгдэл цэрэг нь Солонгосын хоолойд очиж японтой байлдаж Сүн улсыг мөхтөл Японтой байлдах үүргээ биелүүлжээ. Энэ хооронд Хубилай олонтоо элч зарж, бууж өгөхийг шаардаж, 1278 онд Японыг муж гэж зарласан нь дайн зарласан хэрэг болов.

1279 оны өвөл “эвээр зэрэгцэн оршъё” гэсэн Юаны элч, ёслолын сайдыг Япончууд алснаар Хубилай дайнд бэлдэж үүнийг нь Солонгос ван дэмжин нийлж 4400 онгоц, 11 түм цэрэг, 1,5 түм сэлүүрч хөдөлсөн нь тухайн үеийн хамгийн том усан цэргийн флот гэгддэг. Япончууд ч Хаката Байн дэргэд эрэг дагуу 20 км урт, 2,5 метр өндөр хэрмийг 7 жилд босгож амжжээ. Япончууд энэ дайнд бэлтгэл сайтай байв. Өмнөх тулаанд орсон Шинду, Фан Вэньху, Тагу, Ким Пипён жанжид зүүн баруун 2 гар болж тулалдав. Гэвч эдгээр жанжид хоорондоо зөрчилтэй байснаар олигтой үр дүнд хүрсэнгүй. 1281 оны 8 дугаар сарын 1-нд Такасима орчим шуурга дэгдэж монгол цэрэг үй олноор үхэв. Зарим нь амьд гарч хориглож байлдсан ч бүслэлтэд орж бууж өгчээ. Хубилайн Японыг эзлэх 2 оролдлого ингэж бүтэлгүйтсэн ч 1283 онд дахин дайрах зарлиг гаргаж байв. Гэвч 1280-аад оны дундуур Хайду Хархорумд цэрэглэж, хятадууд бослого гаргасан /1283 онд 200 гаруй газар/, Өмнөд зүгт дайтах төлөвлөгөө мөн Япон далайн цаана хэт хол, очиход бэрх зэрэг шалтгаанаар 1286 онд дайныг хойшлуулжээ.

Олон зууны туршид Японы нутаг дэвсгэр рүү гадаад довтолгоо болж байгаагүй бөгөөд монголчуудын довтолгоо нь япончуудыг нэгтгэж үндэсний онцлог шинж чанарыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Японы өнөөгийн цагаан дээр том улаан нар мэт дугуй далбааг бүтээх нь эдгээр үйл явдлуудтай хамаардаг гэж үздэг байна.

Монгол-Солонгосын харилцаа нь дараах үе шаттай явагдсан.
  1. Монгол Солонгос найрсаг байх үе 1218-1225
  2. Харилцаагүй үе 1225-1231
  3. Монгол Солонгосын 7 удаагийн дайн 1231-1254
  4. Юань гүрний вассал 1260-1368 он

Элчийг алсан, алба барихаа больсон мөн Алтан улсын зүүн хэсэг рүү давшихын тулд Ляодун болоод Солонгосыг барих хэрэгтэй болсон шалтгаанаар довтолсон байна.