Орда хан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Орд» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Moнгол

Орд буюу Орда бол Зүчийн ахмад хүү юм. Түүний эх нь Ойрадын Сартгуа хатан байжээ. Тэрээр Бат ханы аян дайнд оролцож байсан бөгөөд Легницийн тулалдаанд оролцож байсан бололтой байдаг. Орд Цагаан ордны улсыг байгуулж, эзэн суусан бөгөөд түүний удам олон жилийн турш Цагаан ордны улсыг захирч байв. Цагаан ордны улс нь Алтан ордны улсын муж улс байсан бөгөөд одоогийн баруун Сибирь, Казахстан улсын зарим хэсэгт оршин тогтнож байжээ.

Гэр бүл[засварлах | edit source]

Хатад[засварлах | edit source]

  1. Хонгирад аймгийн Жүхэ хатан
  2. Хонгирад аймгийн Тубахан хатан
  3. Хонгирад аймгийн нэр тодорхойгүй хатан

Үр хүүхэд[засварлах | edit source]

  1. Сартагтай
  2. Хүли
  3. Хурумши
  4. Хунгиран
  5. Чурамхай
  6. Хутугу


Өмнөх
Зүчи хан
Цагаан ордны улсын хан
1226-1251
Дараах
Хунгиран