Легницийн тулалдаан
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. (2022-10-31) |
Легницийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монголын Польш дахь аян дайн | |||||||
Легницийн тулалдаан. XV зууны үеийн чимэглэл зураг | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Их Монгол Улс Алтан Ордны Улс |
Эвсэл Польшийн улсууд Темплар Хоспиталлер Германы рыцарь Шлезиен улсууд Иоханнитерийн рыцариуд Ариун Ромын Эзэнт Гүрэн | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Байдар Хадан Орд | Шлезиенийн гүн II. Хенрик † | ||||||
Цэргийн хүч | |||||||
8,000 хүнд -12,000 орчим хөнгөн морин цэрэг (ихдээ 2 түмэн) [1] | 2,000[1]-25,000[2], нотлогдож байгаа нь 60,000 | ||||||
Хохирол | |||||||
Тодорхойгүй | 30,000-40,000, түүнээс ч их гэж тооцдог |
Легницийн тулалдаан (пол. Bitwa pod Legnicą, Герман: Schlacht von Liegnitz) буюу Вальштадтын тулалдаан (Герман: Schlacht bei Wahlstatt) бол Монголын Байдар, Хадан, Орд хэмээх гурван жанжны 20000 цэрэг Польшийн II Хенрих вангийн голлон удирдсан Польш, Германы эвслийн 60000 цэргийг бут цохисон тулалдаан юм. Тулалдааны гол зорилго нь Бат хаан, Сүбээдэй нарын Унгарын IV Бела вангийн цэрэг болон Австрийн Темплерийн одоны хүчинтэй тулалдах явцад буюу (Мохийн тулалдаан) баруун жигүүрээс хавсран цохигдох аюулыг зайлуулан сэргийлэх зорилгоор Польшийн нутагт цөмрөн орсонд байжээ. Энэхүү тулалдаан нь Европчуудад цэрэг-дайн, түүний номлолыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж барууны цэргийн түүх судлаачид үздэг байна.
Өмнөх түүх
[засварлах | кодоор засварлах]1240 онд Киевийг эзэлсэн Алтан Ордны хаан Бат оройн улсаас ирэх аюулыг урьдчилан дарах зорилготойгоор баруун зүг хүлгийн жолоо залан Польш руу довтолжээ.
II Хенрих ван цэргээ таван зам болгон хуваасан байдаг. Хот сууринг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон монголчуудыг тал хээр газар угтан байлдаж хүний давуу байдлаа ашиглах төлөвлөгөөтэй байсан юм. Ялангуяа хүнд морин цэрэг болох рыцарь нь монголын хөнгөн морин цэргийг хялбархан дийлнэ гэж бодож байжээ.
Байдар 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хаданы түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимер Воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав Воеводын захирсан Сандомирын цэргийг Хадан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимир Воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын ван «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна. Ингээд Сандомир, Краков зэрэг хотуудыг эзлэн авсныхаа дараа Бат хаан 1240/41 оны өвөл цэргээ хуваав.
4-р сарын 2-нд Байдар, Хадан нарын нэгдсэн цэрэг Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут цохигдсон нь гэгээн цагаан өдөр аянга ниргэхтэй адил болов. Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь тус улсын бусад газар нутагт ч түгшүүр дэгдээжээ. Генрих ван эх нутгаа хамгаалахыг Шлезийн (Силезийн) оршин суугчдаас уриалсны дараа Вроцлав руу зүг зүгээс Польшийн рыцариуд цуварч эхлэв. Бага Польш болон Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын Воеводын ах Сулиславын удридлага дор цугларч байлаа. Дээд Шленскийн (Силезийн) цэргийг Опполегийн Мечислав толгойлов. Генрих өөрөө Доод Сизелийн цэргийг захирав». Чехийн ван «Ганц нүдэт» хочтой 1-р Вацлав гар хумхин суусангүй дайнд эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн хүсэлтийг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй 40,000 явган цэрэг, 6,000 морин цэргийн хамт нийслэл Прага хотоо орхин, түүнтэй нэгдэхээр Силези руу хөдөлжээ.
Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хадан нар түмт, мянгатын дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор шийдэж, Вроцлавын бүслэлтээ зогсоож, Генрихийн арми руу хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдах хэрэгтэй байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийг Вацлав руу ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа. Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно. Цэрэглэн мордохын өмнө Дарь эх Мариягийн сүмийн дээврээс унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ.
Цэргийн зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Монголчууд
[засварлах | кодоор засварлах]Монголчуудын тактик нь үндсэндээ олон удаагийн дүр үзүүлсэн ухралт, тархай бутархай хэсгүүдээс салж холдох дүр үзүүлэх, энэ нь дайсны байгуулалтыг эвдэн тараах, арай том бөөгнөрлийг үндсэн хэсгээс холдуулан тусгаарлаж урхинд оруулан хажуугаас нь дайрах явдал байв. Эдгээр нь монголчуудын тогтсон тактикууд байсан ба тогтмол сургуулилалт, туг ашигладаг арга бүхий тулалдааны талбар дахь онцгой харилцаа холбооны үр дүнд бий болсон байв. Монгол цэргийн жанжин нь тулалдааны талбайд хамгийн өндөр цэгийг олоод түүнийг эзлэн авч түүнээсээ ноёд, доод тушаалынхандаа хөдөлгөөнийг нь зааж дохио өгдөг байв, Монгол тогтолцоо нь рыцариудын дэмжигч хүчинтэйгээ бараг ямар ч хариилцаа холбоогүй Европын болхи тогтолцооноос эрс ялгаатай байв. Оролцсон цэрийн тоог тогтооход түвэгтэй юм. Европчуудын мэдээгээр монголчуудын тоо янз бүр байдаг. Зарим нь зөвхөн Легницад 100 000 гаруй байсан гэдэг, гэвч энэ тоо нь Европ даяарх монголчуудын нийт тооноос хол давсан байх ба Умард Еврази дэх монголчуудад байсан арын дэмжлэг 13-р зуунд сул байсныг ахргалзан үзсэн ч энэ нь ихээхэн хэтрүүлэг юм. Одоогийн тоцоогоор бол монголчуудын тоо хамгийн ихдээ 20 000 харваач хөнгөн морьт цэрэг байжээ. Франицискан лам Де Бридиагийн Historia Tatarorum –д бичсэнээр монголчуудын цэргийн тоо 10 000 байсан ба энэ нь байлдааны өмнөх үщд үрэгдсэний дараа 8 000 болж цөөрсөн байхаар байна.
Монгол эх сурвалжууд бол Польшийг эзлэн түрэмигийлсэн цэргийн хүчийг хоёр түмэн (20 000 эрэгтэй) байсан бөгөөд энэ нь Европын армиудыг нэгдэхээс сэргийлж бүгдийг нэг мөсөн дарах субутайн төлөвлөгөөний хэсэг байсан гэдэг.
Польш ба түүний холбоотнууд
[засварлах | кодоор засварлах]Жеймс Чемберсийн бичсэнээр Хенрикийн цэргийн тоо хамгийн ихдээ 25 000 байжээ. Арай бага сургагдсан бүрэлдэхүүнд Мешко II Бүдүүнээр удирдуулсан Ополе-гаас ирсэн арми, Моравийн ван Děpolt III-ын хүү Болеславаар удирдуулсан моравчууд, Их Польшийн цэрэгт татагдагсад, Голдбергийн Баварийн сайн дурын уурхайичд, (Злоторыя) нар байв. Хенрикийн өөрийн нь илүү сайн сургагдсан цэрэг нь силезийн Пястын гүнтнүүдээс цуглуулж авсан цэрэг, хөлсний цэргүүд, мөн Францын Тамплиер, Оспитальер тайжуудын багахан бие бүрэлдэхүүн байв.
Польшийн түүхч Марек Цетвиньски холбоотнуудын цэргийн тоог ойролцоогоор 2 000 байсан гэдэг бол Герард Лабуда Христосын арми 7 000-8 000 цэрэтгэй байсан гэдэг. Тодорхойгүй тооны Тевтоны тайжууд холбоотнуудын армид нэгдсэн гэж уламжлал ёсоор үздэг. Гэвч 15 дугаар зууны Длугошийн цаг тооны бичигийг Лабуда саявтар шинжлэн үзсэнээр Длугошийг уг зохиолооо бичиж дуусгаснаас хойш Германчуудыг хожим нэмж бичсэн байхаар байна.
Тевтоны тайжуудын Пруссийн Ланмайстер Поппо фон Остерна нь энэхүү тулалдаанд амь үрэгдсэн эгэдэг нь худал домог юм учир нь тэрээр хэдэн жилийн дараа өөрийн эхнэрийн nunnery –д очоод нас нөгчсөн.
Тулааны явц
[засварлах | кодоор засварлах]Одоогийн Герман-Польшийн хилээс холгүй орших Легница (Лигниц)-ийн дэргэд Генрих ван 1241 оны 4-р сарын 9-нд Байдарын цэргийг тосон тулалдсан аж. Европчууд нийтдээ 60 орчим мянган цэрэгтэй байсан нь Байдар, Хадан нарын түмтүүдээс хүн, хүчний хувьд хоёр дахин илүү байв. Генрих цэргээ таван чиглэл болгон хуваажээ. 1-р чиглэлийн цэргийг Моравын маркграф Дипольдын хүү Бореславаар (Польшийн вантай андуурч болохгүй) удирдуулсан Германы уурхайчид бүрдүүлж байв. 2-р чиглэл болох Их Польш, Краковын цэргийг Сулислав, 3-р чиглэл болох Дээд Силези, Опполегийн цэргийг Мечислав, 4-р замын цэргийг их магистр Понсе д'Обон, 5-р замын болон Доод Силези, Польшийн цэргийг Генрих ван өөрөө толгойлсон байна. Монголчууд хот, суурин газрыг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон Генрих ван тал газар тулалдаад үзэхээр шийдсэн байж болох тухай судлаачид өгүүлсэн байдаг. Юутай ч тэрээр хүн, хүчний хувьд хавьгүй илүү байсан бөгөөд франц, герман, польш рыцариудаас бүрдсэн хуягалсан хүнд морин цэрэг нь монголчуудын хөнгөн морин цэргийг хонь мэт тууна гэж найдаж байв. Шууд гардан тулалдаанд орох нь маш аюултай болохыг ойлгосон Байдар жанжин бяцхан заль зохиож дайсан нүүхийг хүлээлгүй өөрөө эхэлж хөдөлжээ.
Монголчууд хулс шатааж утаан хөшиг тавьж, байрлалаа эзэлсэн байна. Генрих ван болон түүний жанжнууд монгол цэргийн байрлалыг утаан дундаас бүрэн мэдэж, тандаж чадаагүй байна. Гэсэн ч Генрих ван давших тушаал өгчээ. Дайсныг ойртож ирэхэд монголын эрхий мэргэн харваачид тэднийг суман бороогоор угтав. Монголчуудын тавьсан бараг сум болгон байндаа тусч байлаа. Холбоотнууд хариу барьсан боловч тэдний харвасан сум ихэнхдээ байгаа онохгүй газардаж байв. Монгол харваачид сумаа нэг тавьчихаад утаан дунд орж хэсэг замхраад, дахин эргэн гарч ирээд харваж байлаа. Салхинд туугдан утаан хөшиг нээгдэхэд европчуудын өмнө гайхалтай дүр зураг харагджээ. Тэдний өмнө бүхэл бүтэн арми биш, цөөн хэдэн цэрэг жагсаж байв. Гэвч энэ бол хуурмаг үзэгдэл байлаа. Монголчууд тунчиг жигд эгнээгээр жагссан учир зөвхөн эхний эгнээний цэрэг харагдсан нь энэ байжээ. Европчууд урьд өмнө нь хэзээ ч ийм жигд, нарийн цэргийн жагсаалыг харж байсангүй. Монголын хөнгөн морин цэргүүд давшихдаа польшоор: «Амь амиа бодоорой! Зугтаарай!» гэж хашгирч байсан нь холбоотнуудыг балмагдуулсан аж. Учир нь гардан тулаан эхлээгүй байхад Монголын эрхий мэргэн харваачдын суманд өртөж, олон цэрэг шархадсан, алагдсан байлаа. Тиймээс байлдааны санаачлагыг гартаа авах зорилгоор Генрих ван польш, герман рыцаруудад довтлох тушаал өгсөн байна. Рыцариудыг харахад үнэхээр сүрдмээр. Аанай л зарааны арьс нөмөрсөн асар том яст мэлхий мэт зэр зэвсгээ наранд гялалзуулсаар аажим аажмаар урагшлав. Төмөр дуулгаар битүү хучигдсан, Герман төдийгүй, Европ даяар алдаршсан Германы Тевтоны бүлэглэлийн рыцариуд анхандаа тактикийн амжилтад хүрч, монголчуудыг шахаж эхэлжээ. Гэвч манёвр сайтай Монголын хөнгөн морин цэрэг зориуд зугтахад европчууд араас нь нэхэж, эгнээгээ задгай тавьсан аж. Чухам энэ үед тулалдаанд ороогүй байсан Хаданы түмт бөөрнөөс нь цохиж, рыцариудыг хиаруулжээ.
Монголчуудын довтолгооны хамгийн эхэнд ван алагдсан нь холбоотнуудыг удирдлагагүй болгож уймруулсан байна. Рыцариудын араас Генрихийн цэрэг ч мөн адил цохигдов. Генрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан Легницэд давхилдан иржээ. Тулалдааны дараа вангийн бэлэвсэн гэргий Анна эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулахаар цогцсыг нь хайгаад олоогүй байна. Учир нь монголчууд Генрихийн толгойг тастаад, бүх хувцсыг нь тайчсан тул олон арван мянган цогцосноос ялгаж таних арга байгаагүй гэдэг. Тиймээс Анна зүүн хөлөндөө зургаан хуруутай хүний цогцсыг хайхыг тушааж, гагцхүү ингэж л золгүй вангийн биеийг эцэст нь олсон гэдэг. Энэ явдлаас хойш 600 жилийн дараа буюу 1832 онд археологичид Генрих вангийн гэгддэг булшийг нээхэд үнэхээр толгойгүй, зүүн хөлөндөө зургаан хуруутай араг яс олдсон байна. Генрихийн цогцос олдсон газар хожим сүм барьсан бөгөөд өдгөө жуулчдын сонирхон очих газрын нэг болжээ. Генрих ван алагдсан тухай өөр нэг хувилбар бий. Энэхүү хувилбараар бол: «Монголчууд Силезийн Генрихийг олзолж, тулалдааны үед амь үрэгдсэн монгол цэргийн жанжны өмнө сөгдүүлжээ. Үүний дараа ванг хороож, харин толгойг нь Бат хаанд илгээсэн байна». Юутай ч эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулах гэж Анна ахайтан чамгүй зовжээ. Загалмайны үйл хэргийн төлөө амь насаа алдсан Генрихийг зовлон эдлэгч хэмээн зарлаж, «Үнэн сүсэгт» хэмээн өргөмжлөх болсон юм. Тулалдааны орой монголчууд дайсны алагдсан цэргүүдийн баруун чихийг огтолж, есөн шуудай дүүргэж тал нутаг руугаа их хаандаа илгээсэн гэдэг.
Зарим эх сурвалжид дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40,000 цэргээ алдсан гэсэн нь бий. Зөвхөн Тамплиерийн бүлэг л 500 рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны Чудын нуурын мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан байна). Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа хорт хийн нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. Лууны толгойгоор чимсэн тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж эндүүрсэн аж. Польшийн он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа гарч, байлдааны талбайг битүү хучсан. Холбоотны цэргүүдийн толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа. Монголчуудын хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлнийг эрдэмтэд судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман рыцарууд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм. Хожим немц рыцариуд монголчуудыг хуурамчаар зугтсаныг цэрэг ёсонд нийцэхгүй үйлдэл хийхээс цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. Гэтэл Легниц дахь тулалдаанаас 1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан II Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй таатай» гэж хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ.
Тулалдааны дараа
[засварлах | кодоор засварлах]Генрих ванг алагдах үед Чехийн ван Вацлавын цэрэг Легницээс ердөө нэг хоногийн зайд ирээд байв. Байдар дайсны шинэхэн хүчинтэй дахин тулалдахаас болгоомжилж, Бат хаантай нэгдэхээр Мажарын зүг хөдөлжээ. Явуут дундаа Броцлавыг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа монголчууд Одмухов руу хөдөлж, Доод Силезид хэд хоноод, Рацибужд туслан очжээ. Томоохон хотуудыг авах зориулалттай оньсон зэвсэг байгаагүй учир Байдар амжилтгүй довтолгооны дараа 4-р сарын 16-нд Бат хаантай нэгдэхээр Морави руу хөдөлжээ. Хүн ам цөөтэй, уулархаг Морави талын монголчуудад стратегийн ач холбогдолгүй байлаа. Монголын цэргийн зарим анги нэгтгэл Германы нутаг дэвсгэрт цөмрөн орж, Мейсен хот хүртэл давшиж, хил орчмын газар нутгийг түйвээв. Гарамгай ялалт байгуулсныхаа дараа монголчууд Герман руу биш, харин өмнө зүг рүү хөдөлсөн байна. Үүнийг тэд Вацлав вангийн цэргээс айсных гэж тайлбарлах нь бий. Тэгвэл энэ талаар Я.Халбай ийм тайлбар өгсөн байдаг. «/.../ Монголчууд Хятадад ч, Дундад Азид ч дайсны давуутай хүчнээс айж бэрхшээж айгаагүй. Түүнээс гадна шаардлагатай үед монголчууд Бат хаан болон бусад анги нэгтгэлээс тусламж авах бололцоотой байсан/.../ Монголчууд яагаад Герман руу давшилгүй өмнө зүг рүү хөдөлсөн бэ? Хариулт ойлгомжтой. Европын өмнөд нутгуудаас Герман илэрхий ядуу байв. Хэрэв тийм биш байсан бол Бат хаан цэргийнхээ гол хүчийг удирдаад, Мажарын дараа Германд заавал халдах байсан. Монголын тагнуул анги тухайн үед Герман хөгжлийн хувьд сул дорой байсныг мэдээлж байжээ. Тиймээс гол цохилт өгөх чиглэлийг тодорхойлж, Мажарын дараа Адриатын тэнгис рүү, цаашлаад Ром руу юуны өмнө түрэмгийлэхээр тогтсон байна.
1242 онд Сүбэдэй Их хаан Өгөдэйг урьд онд нас нөгчсөнийг сонссоны дараа могнголын арми дахин дорно зүгт ухарчээ. Уламжлал ёсоор Субэдэй, түүний арми шинэ их хааныг сонгохоор нийслэлдээ эргэн очсон байна. Батхаан монголоос эргэж ирсний дараа түүний үеэлүүдтэй гээ харилцаа муу байсан учир Мөнх хааныг Хаанаар сонгогдох хүртэл дахин Европ руу мордохыг төлөвлөөгүй боловч уг төдлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө 1255 онд тэрээр нас нөгчжээ. Түүний дүү Бэрхийн хаанчлалын үед Алтан Орд нь илханат дахь түүний үеэлүүдийн хоорондын зөрчилдөөнтэй байсан. Монголчууд дахин хэзээ ч өрнөд рүү эзлэн түрэмгийлэхээр болдоогүй зөвхөн олз дээрэмдэх зорилгоор дайрч байсань тэр ч байтугай бусад монголчуудаасаа хамгаалахаас аргагүй басны улмаас олон тооны цэргийн хүчээ зориулж чадахгүй байв. Бүрэндэйгийн удирдлагын дор дахин 1259 онд Польшийг амжилттай довтолжээ. Tulabuga, Nogai Khanы удирдлагын дор 1286 онд амжилттай, 1287 онд амжилтгүй тус тус дайрсан. Эдгээр дайралтууд нь эзлэн авах зорилгогүй байсан тул Польш, Унгар улсууд 1241 оноос хойш төдийлөн ноцтой аюулд өртөөгүй, гэтэл тэдгээрийээс дорно зүгт орших Оросын нутгууд алтан ордын дор дараагийн хоёр зууны турш байв. Гэвч Өгөдэй хааны нас нөгчих үед Субэдэй, Батхаан нар Төв Европыг өвлийн цагт довтлох, умаар “Их далай” (Атлантын далай)-д хүргэх төлөвлөгөөгөө эцэслэж байв.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 AllEmpire.com. "The Battle of Liegnitz (Legnica), 1241". Accessed 5 October 2006.
- ↑ James Chambers. The Devil's Horsemen: The Mongol Invasion of Europe. Atheneum. New York. 1979. ISBN 0-689-10942-3
- Хянах шаардлагатай хуудсууд
- Монголчуудын тэлэлтийн тулалдаан
- Легница
- 1241 он
- Их Монгол Улсын оролцсон дайн тулаан
- Дундад зууны Бохемийн түүх
- Дундад зууны Польшийн түүх
- Дундад зууны Монголын түүх
- Польшийн түүхэн дэх тулалдаан
- Силезийн түүх
- Дундад зууны тулалдаан
- Темпларын рыцарийн тулалдаан
- Германы рыцарийн тулалдаан
- Мальтын рыцарийн тулалдаан
- 13-р зууны тулалдаан
- Монгол-Германы харилцаа