Байдар

Чингис хааны ач, Цагадайн хүү юм. 1237-1241 оны Кибчакийн аян дайнд оролцож явсан. Байдар, Хадан нарын цэрэг Европын нэгдсэн армийг Польшийн Легниц хотын дэргэд бут цохиж алдар гавьяагаа дуурсгасан. Европоос эргэн ирээд 1246 онд Гүюгийг хаан ширээнд залах ёслолд оролцож байсан. Түүний хүү Алгу Цагаадайн улсын анхны хаан болсон.