Хадан

Хадан (нэрийн өөр нэг хэлбэр нь Хадаан юм) (? - 1261?) - монголын цэргийн жанжин; Чингис хааны ач, Өгэдэйн хүү, Гүюгийн дүү. Монголчуудын Өрнө зүгт хийсэн аян дайны удирдагчдын нэг.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Рашид ад-Дины мэдээлснээр бол тэр Өгэдэйн зургаа дахь хүү байсан; түүний эх нь татвар эм Эргинэ байв. Хаданыг Цагадайн ордонд хүмүүжүүлсэн.

1237 онд тэрээр башкир, Ижил мөрний Булгар ба мордовчуудын эсрэг хийсэн аян дайнд оролцож, 1237-1238 оны өвөл Орос руу хийсэн анхны аян дайнд оролцжээ. Новгородын нутгаас тал хээр рүү буцах замдаа Хадан, Бүри нарын цэрэг үндсэн хүчнээсээ зүүн тийш хөдөлж, аян дайны үеэр Рязаны нутгийг хоёр дахь удаагаа дайран өнгөрөв. 1238 оны 5-р сарын эхээр тэд үндсэн хүчнийхээ долоон долоо хоног бүслээд байсан Козельск хотод ойртсон ба тэднийг ирснээс хойш гурван хоногийн дараа хотыг авчээ.

1238 оны сүүлээр Хойд Кавказын баруун хэсэгт черкесүүдийг байлдан дагуулах үеэр Хаданы нэр Мөнхийн хамт дурдагддаг. 1239-1240 оны өвөл Хадан Мөнх, Гүюг, Бүри нарын хамт Минкас (М.к.с, Ме-це-сы) хотыг гурван сарын турш бүслэхэд оролцсон ба энэ нь хэдэн өдөр үргэлжилсэн ерөнхий дайралт, оршин суугчдын эсрэг хийсэн хэлмэгдүүлэлтээр дуусчээ.

Өрнө зүгийн аян дайны сүүл хэсэгт Хаданы цэргүүд Киевийг эзлэхэд оролцож, Волынд цэргээ (Бат хааны удирдлага доор дайтаж байсан бүх цэрэг) хуваасны дараа Гүюг эцгийнхээ тушаалаар Монгол руу явах үед Хадан Бат, Сүбээдэйн хамт Галич хотыг гурван хоногийн дотор эзлэн авав. Үүний дараа Хаданы энэхүү цэргийн бүлэг Бат, Сүбээдэй нарын хүчнээс салж, болоховчуудын нутгаар (түүний оршин суугчид үр тариагаар алба гувчуур өгөхийг зөвшөөрсөн) дайран өнгөрч, Карпатыг давж, Унгар руу довтолж, хамгийн өмнөд замаар хөдөлж, зөвхөн унгарын цэргүүд бут цохигдсон Шайо гол дээрх тулалдаанд (1241 он) оролцохын тулд хойд зүг рүү явжээ. Дараа нь Хадан Варадин, Арад, Перег, Егрес, Темешвар, Дьюлафехерварыг эзлэн авах ажиллагааг удирджээ. 1242 оны 4-р сард Хаданы бүлэг цэрэг Монголын "сүүлчийн тэнгис" болох Адриатикт хүрч, дараа нь зүүн тийш буцаж ирэв.

1251 онд Хадан Мөнхийг хааны сэнтийд нэр дэвшихэд нь дэмжиж, Аригбөх ба Хубилай нарын тэмцлийн үед сүүлчийнх нь талд орсон аж. 1260 оны сүүлээр Хадан баруун хойд Хятад дахь Силянд Аландарын (Алямдар) удирдсан Аригбөхийг дэмжигчдийн армийг бут цохисон бөгөөд Аландарыг цаазаар авчээ.

Домгийн мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Быховын он тооллын бичигт Минскээс 30 км-ийн зайд орших Крутогорьегийн ойролцоох тулалдаанд Хадан (Койдан) амь үрэгдсэн тухай домог байдаг.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эх: Эргинэ[1] татвар эм

Хүүхдүүд:

  1. Дорж[2]
  2. Ясагур[3]
  3. Кипчак (Хайдугийн дэргэд байсан): Хурил гэдэг хүүтэй байсан.
  4. Хадаан убак
  5. Хуримаши[4]
  6. Ебэ[5] (Хайдугийн дэргэд байсан): Өрөгтөмөр гэдэг хүүтэй байсан.
  7. Ажиги[6] ван
  8. Эбүгэн (лу ван)
  9. Есөнт

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.
  2. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.
  3. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.
  4. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.
  5. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.
  6. Рашид ад-Дин Фазлуллах "Шашдирын чуулган". УБ., 2015. Дэд боть. 466 дахь тал Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт үйлдсэн Г.Аким.