Монголчуудын Европ дахь байлдан дагуулалт
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
| Монголчуудын Европ дахь байлдан дагуулалт | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Монголын эзэгнэл | |||||||
Монголчуудын аян дайныг үзүүлсэн зураг | |||||||
| |||||||
| Байлдагч талууд | |||||||
|
|
Рязанийн вант улс Волга Болгар Аланчууд Черкезүүд Хойд Кавказын орнууд b) c) Хорватын Вант Улс Загвар:Coat of arms Загвар:Coat of arms d) | ||||||
| Командлагч болон удирдагчид | |||||||
|
a) Бат хаан Мөнх хаан Сүбэдэй баатар Зэв Боролдой жанжин Бэрх Орда хан Гүюг хаан b) Байдар (? †) Хадан Орда хан c) Бат хаан Сүбэдэй баатар Шибан Бэрх Боролдой жанжин d) Бат хаан Хадан |
a) Юрий Всеволодович † Дмитрo хаан Котян Сутоевич b) c) Угрин III Чак † Матьяш Ратот † Палатин Денис Томай † d) II Иван Асень | ||||||
| Цэргийн хүч | |||||||
|
a) 1223 онд 20000 цэрэг 1236 онд 35,000 монголчууд+40,000 гаруй түрэг цэргүүд b) 10,000 (1 түмэн)[1] c) Хуучны судлагаа: 70,000[2] Орчин үеийн судлагаа: 30,000[3][4] |
a) 1223 онд 80,000 орчим b) 10,000-30,000[5]+Темпларын ордены 500 гаруй хүнд морин цэрэг. c) Хуучны судлагаа: 80,000[6] Орчин үеийн судлагаа: 25,000[3][4] | ||||||
| Хохирол | |||||||
|
a) 7,000 b) Маш бага c) Хэдхэн мянга[4] |
a) 500,000 (Русийн хүн амын 6-7%)[7] b) Хүнд хохирол c) 10,000 алагдсан[4] | ||||||

Монголын эзэнт гүрний Европд явуулсан байлдан дагуулалт 1220-иод оноос Зэв, Сүбэдэй нарын удирдсан довтолгооноор эхэлж, 1237-1242 оны хооронд, Русь, Польш, Унгар улс руу хэд хэдэн шаттай, тус бүртээ өөр зорилго шалтгаантай явагдаж, Зүүн Европт Монголын ноёрхолыг 100 гаруй жилийн хугацаатай тогтоосон аян дайн болсон. Европыг эзлэх анхны том тулалдаан 1223 онд Калка гол орчимд Монголын цэргийн жанжин Сүбээдэй, Зэв нарын удирдсан 20000 цэрэг, Орос-Кипчакийн 80000 цэрэгтэй байлдаж, монголчууд хиартал цохисон нь анхных болсон.
Ерөнхий тойм
[засварлах | кодоор засварлах]Монголын Европ дахь булаан эзлэлт Сүбээдэйгээр удирдуулан дорнод Слав болон түүний Ханлиг вант улсууд Киев, Владимирт сүйтгэл учруулсан юм. Монголчууд Унгарын вант улсыг эзэлж, Мохийн тулаанд Польш улсыг Легницад тус тус байлдан эзэлжээ. Уг булаан эзлэх байлдаан Бат хаанаар удирдуулсан бөгөөд Чингис хааны ач хүү Хадан болон Сүбээдэй, Зэв жанжин нар булаан эзлэлтийг төлөвлөн хэрэгжүүлжээ. Түүхчид 13-р зуунаас хойш Монголчууд Европыг нэгтгэн эзэлсэн гэж дүгнэдэг. Ихэнх армиуд Баруун Европчууд болон Оросууд Монголчуудын байлдан дагуулалт түүний хүчнээс айдаг байсан гэдэгт итгэдэг байсан. Монголчуудын Европыг байлдан дагуулсан тухай Хятадын дундад зууны театрт дуугаар өгүүлсэн байдаг.
Оросын газар нутгийг байлдан дагуулсан нь
[засварлах | кодоор засварлах]Өгөдэй хааны зарлигаар Бат хаан, Сүбэдэй ноён тэргүүтэй монголын ханхүү, ноёд Кипчак, Ижил мөрний Булгар, Оросын вант улсуудыг эзлэх шийдвэр 1235 оны хуралдайгаар гарч, энэ дайнд бүх монголын ахмад хөвүүд дайнд явахаар болж, 1235-1236 онд Оросын зүг хөдөлсөн. 1236-1237 онд монголын цэргүүд Кипчак, Булгар, Башкиртай байлдан ялалт байгуулж, эзлэсээр 1237 оны 12 сард Рязаньд ирсэн. Рязанийхан бууж өгөхөөс татгалзсан ч монголчууд байлдан эзэлсэн. Монголчууд Суздалийг цөлмөн дээрэмдсэн. Олон Оросын армиуд ялагдал хүлээж Юри хан (гүн) Сит голд 1238 оны 3 сарын 4-нд алагдсан. Гол гол хотууд жишээлбэл Владимир, Торццок, Козелск эзлэгджээ. Хожим нь Монголчууд Курект, анхаарлаа төвлөрүүлж Крымыг бүслэн цөлмөжээ. Бат хаан 1239 онд Орост дахиж ирж Прислав, Черновыг эзэлсэн. Ихэнх Оросын вангууд эсэргүүцэл үзүүлсэн боловч Монголчууд 1240 оны 12 сарын 6-нд Киев, Галич, Володимир-Волунскиг байлдан дагуулав.
Польштой дайтсан нь
[засварлах | кодоор засварлах]Киевийг эзэлсний дараа Бат хаан цөөн тооны цэргүүдийг илгээн Польш, Люблин болон Польшийн армийг сүйрүүлсэн. Бусад багууд Монголын хүчийг нэгтгэн Польш Галицийн хилд байв. Монголчууд хохирогч олонтой ч Оломок, Моровагийн тоо томшгүй олон Европын армитай тэмцэж байлаа. Монголын морин цэргийн хувьд Европын газрын байрлал, цэрэг арми бусад талууд ч ашиггүй хохиролтой байлаа. Польшид Монголчууд Монгол цэргийн бодлого сайтар төлөвлөгөөтэй стратегийн дагуу хаан Венселастай тулалдсан юм.
Унгартай хийсэн дайн
[засварлах | кодоор засварлах]1239 оноос монголын цэргээс зугтсан Кипчакийн дүрвэгсэд, Оросын ноёдыг Унгарын 4-р Бела ван орогнуулж эхлэв. 1240 оноос монголын цэрэгт ялагдсан Польш, Оросын ноёд Унгараас цэргийн тусламж хүсч улс төрийн орогнол гуйж очсоныг хүлээн авсан нь монголын армийн дараагийн бай болоход хүргэсэн. 1241 оны хавраас Бат хаан, Сүбэдэй жанжны удирдсан 60000 орчим монголын арми Унгарт нэвтэрч орсон. Энэ дайны үндсэн шалтгаан нь Кипчак, Польш, Оросын ноёд цэргүүдийг орогнуулсан учраас тус улсад довтлон орсон.
Мохийн тулалдаан
[засварлах | кодоор засварлах]Унгарын арми Хэрнид голын эрэг дээр 1241 оны 4 сарын 10-нд буудалласан бөгөөд Монголын талд энэ нь ашигтай байв. Тулаанд хаан болон түүний хүүхдүүд зугтааснаар Унгар эзлэгдэв. Агуу уудам Унгарын тал нутаг Карпатын нуруу Трансилваниа монголчуудын гарт оржээ. Монголын арми асар хурдацтайгаар амжилтаа давтсаар байсан бөгөөд ноёрхолоо тогтоож байв. Нэлээд газар нутгийг эзэлсэн хэдий ч хамгаалалтаа бэхжүүлж чадаагүй бөгөөд хүмүүс туслахгүй байв. Тэд ард түмний асар их эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд Панноны баруун Европд зун намар эсэргүүцэж тулалдсаар байв. Данивт тулааныг үргэлжлүүлсэн Австрийн хил болон Адриатын тэнгис хүртэл булаан эзлэлтийг хийсэн бөгөөд Унгарчууд эзлэгдэх хүртлээ тэмцсээр л байсан.
Монголын довтолгооны төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Монголчуудын Европоос цэргээ татаж, ухран гарсаныг түүхчид олон янзаар таамагладгаас хамгийн баталгаатай нь Өгөөдэй хаан тэнгэрт хальж, монголын их засаг хуулиар дараагийн хаан сонгогдох хүртэл аян дайныг зогсоох болсон гэж үздэг. Монголын цэргийн удирдлагаас дайнаа зогсооход хааны таалал төгссөн мэдээнээс гадна цэргийн багагүй хэмжээний хохирол, европын уур амьсгал, Унгарын ван IV Бела Адриатын тэнгисийн нэгэн арал руу гарч орогносон нь тэнгисийн цэрэггүй монголчуудад цэргийн хүчээ буцаан татахад нөлөөлжээ.
Бат хан Их далай руу (Атлантын далай) очих өөрийн төлөвлөгөөгөөг монголын улс төрд Бат ханы өрсөлдөгчид 1241-1251 он хүртэл Өгөөдэй хааны хатан Дөргөнэ, Гүюг хаан, Огул Хаймиш хатан нарын язгууртнууд Монголын эзэнт гүрнийг захирч байсан нь 1251 онд Мөнх хааныг өргөмжлөх хүртэл хойшлуулж, өөрийн эзэмшил улсын дотоод байдлаа бэхжүүлж, шинээр эзэлсэн Оросын вангуудыг захирахаа батжуулахыг зорьсон. 1255 онд Бат хаан таалал төгссөнөөр энэ дайны төлөвлөгөөг орхиход хүрсэн.
Польшийн эсрэг довтолгоонууд (1259-1260, 1287-1288)
[засварлах | кодоор засварлах]1255 онд Бат хаан өөд болж 1255-1257 оны хооронд Зүчийн Улсад 3 хаан солигдсноор Оросын Галицийн ван Данийл нь Литва, Польшийн вант улстай харилцаж, монголын ноёрхолын эсрэг бослого гаргахаар зэхэж байсныг 1259 онд Бэрх хан Бурундай ноёнд 20000 цэрэг өгч Литва, Польшийг дайрч Люблин, Сандомир, Серадз, Завихост, Краков, Битом зэрэг хотууд хоосорч дээрэмдүүлэн сүйрсэн. Ингээд буцах замдаа Галицийн вант улсын хотуудыг довтлон түймэрдэж, шинээр бариулсан цайз бэхлэлтийг нь нураалгав. Энэ дайралтийн дараа 4-р Александр пап лам Татарын эсрэг аян дайн нь амжилтгүй оролдлого болсон.
1287 онд гуравдахь удаа хийсэн Тулабуга хаан, Ногай хаанаар удирдуулсан дайралт амжилтгүй болсон. Люблин, Мазовиа, Сандомиерж, Серадз руу хийсэн дайралтууд амжилттай болсон боловч тэд Краковд ялагдал хүлээсэн.
Литвын эсрэг дайралт (1259, 1275, 1277)
[засварлах | кодоор засварлах]1259 онд Бэрх ханы зарлигаар Бурундай жанжны удирдсан 60000 цэргүүд Литва, Польшийн вант улсын эсрэг довтолж, Люблин, Сандомир, Холм, Краков хотуудыг эзлэн түйвээж, буцах замдаа Галицийн вант улсын бослогыг дарсан. 1275, 1277 онуудад Литвын эсрэг хоёр удаа бага хэмжээний хүчээр довтолсон.
Bизантын эсрэг дайн (1265, 1324, 1337)
[засварлах | кодоор засварлах]1265 онд Византын хаан VIII Михайл монголын худалдаачдыг алснаар Бэрх хааны үед энэхүү тулаан болсон. 1265 оны өвөл Ногай ноёны удирдлаганд 2 түмэн хүн (20000 цэрэг) Болгар ба Византын Зүүн Фракийн газар нутгийн эсрэг дайралт хийсэн. 1265 оны хавар тэр VIII Михайл хаан Палеологусийн арми, монголын цэрэгтэй байлдаж ялагдсан. Ихэнхи Византын цэргүүд тулалдахын оронд зугтсан. Ногайн арми Фракын нутгийг дээрэмдсэний дараа Bизантын хаан охин Евфросиньяг Ногайтай гэрлүүлж Алтан Ордтой ураг төрлийн холбоотой болсон. Мөн Өзбег хаан суух үед 1324, 1337 онд Фрак муж руу довтолж байсан.
Булгарын эсрэг дайн (1241, 1242, 1271, 1274, 1280, 1285)
[засварлах | кодоор засварлах]Өгөөдэй хааныг таалал төгссөний дараа Бат хааны удирдсан арми Унгараас Монгол руу буцахаар шийдсэн. Түүний армийн зарим хэсэг нь Болгарыг булаан эзэлсэн боловч Болгарын царь 1-р Калман Асен, 2-р Иван Асен нарын хаад монголын ноёрхолыг зөвшөөрч, алба төлдөг хараат улс болсон. 1271 онд Ногай хан 14-р зууны эхэн үе хүртэл Алтан ордын эзэмшилд байсан нутгуудын эсрэг амжилттай дайлаар морьдсон. 1278, 1279 онуудад Болгарын царь Ивалогийн арми монголын армид маш олон удаа ялагдаж байсан. 1299 онд Ногай ханы Визант хатнаас төрсөн хүү Чака нь цэргийн хүчээр Болгарын хаан болсон ч, 1300 онд ордны хуйвалдаанд алуулсан. Энэ үеэс хойш Болгар дахь монголчуудын шууд нөлөө багассан.
Унгарын эсрэг гуравдугаар довтолгоо (1285-1286)
[засварлах | кодоор засварлах]1285 оны өвөл Ногай хан, Тулабуга ноён нар 30000 цэргээр Унгарыг хоёр дахь удаа довтолсон. Ногай ханы удирдсан анги Трансилваны чиглэлээр, Тулабуга ноёны удирдсан анги Карпатын нуруу, Моравийн чиглэлээр довтолжээ. Тулабуга ноёны цэргийн анги Карпатын нуруунд цасанд боогдож, нилээн хохирол амсаж, Унгарт нэвтрэн Буда, Пешт хотуудыг удаан хугацаагаар бүслэн байлдсан ч, хотыг эзлэж чадаагүй олон цэргээ алдсан. Ингээд монголын арми дайнд ялагдаж, цэргээ эгүүлэн татав.
Сербийн эсрэг дайн (1293)
[засварлах | кодоор засварлах]1291-1293 онд Сербийн дотоод улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцаар өрнөж, Шишман зэрэг вангууд Ногайн орд өргөө рүү дүрвэж, тэндээс цэргийн тусламж хүсчээ. 1293 онд Ногай ханаас илгээсэн цэргийн хүчээр Сербийн хаан 2-р Милутинийг сүрдүүлсэн. Ингээд 2-р Милутин бууж өгч, монголын хараат гэдгээ хүлээн зөвшөөрч, Шишман зэрэг монголын талын серб ноёдыг нутагтаа буцаж ирэхийг нь хүлээн зөвшөөрсөн. 1293 онд Сербийн ханхүү 3-р Стефан Уросыг Ногай хан руу барьцааны хүнээр илгээсэн.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Sources vary, with estimates of Mongol forces from 10,000 to 50,000.
- ↑ Carey states on p. 128 that Batu had 40,000 in the main body and ordered Subutai to take 30,000 troops in an encircling maneuver. Batu commanded the central prong of the Mongols' three-pronged assault on Europe. This number seems correct when compared with the numbers reported at the Battles of Leignitz to the north and Hermannstadt (Sibiu) to the south. All three victories occurred in the same week.
- ↑ 3.0 3.1 Markó, László (2000). Great Honours of the Hungarian State. Budapest: Magyar Könyvklub. ISBN 963-547-085-1Загвар:Inconsistent citations
{{cite book}}: CS1 maint: postscript (link) - ↑ 4.0 4.1 4.2 4.3 Liptai, Ervin (1985). Military history of Hungary. Budapest: Zrínyi Katonai Kiadó. ISBN 963-326-337-9Загвар:Inconsistent citations
{{cite book}}: CS1 maint: postscript (link) - ↑ René Grousset The Empire of Steppes
- ↑ Carey, Brian Todd, p. 124
- ↑ Colin McEvedy, Atlas of World Population History (1978)
- Хянах шаардлагатай хуудсууд
- Туршуулын дайн
- Их Монгол Улсын байлдан дагуулал
- Европ дахь байлдан дагуулал
- Германы рыцарийн зэвсэгт хүчний түүх
- Монголын зэвсэгт хүчний түүх
- Европын зэвсэгт хүчний түүх
- Дундад зууны дайн
- Дундад зууны Молдавын түүх
- Монголчуудын дайн
- 13-р зууны зөрчилдөөн
- 13-р зууны Монголын түүх
- 13-р зууны Польшийн түүx