Jump to content

Легница

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Легница
Legnica
Гол захын талбай болон хуучин хотын захиргаа
Шинэ хотын захиргаа
Гэгээн Мэригийн сүм
Легница далбаа
Легница, Польш
Легница
Легница
Солбицол: 51°12′30″N 16°9′37″E / 51.20833°N 16.16028°E / 51.20833; 16.16028Солбицол: 51°12′30″N 16°9′37″E / 51.20833°N 16.16028°E / 51.20833; 16.16028
Улс Польш
Муж Доод Силези
Тойрогхотын тойрог
Анх дурдсан1004
Хотын эрх1264
Засаг захиргаа
  Хотын даргаМацей Купай (KO)
Газар нутаг
  Нийт56.29 км2 (21.73 бээр2)
Өндөр
113 м (371 фут)
Хүн ам
 (2021 оны 12 сарын 31)
  Нийт97,300 [1] (39-д)
  Нягтрал1,765/км2 (4,570/бээр2)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код
59-200 - 59-220
Улсын дугаар+48 76
Улсын дугаарDL
Хурдны зам
Үндэсний зам
Вэб сайтwww.legnica.um.gov.pl

Легница (пол. Legnica - сонсох, [lɛgˈɲitsa]) хот өнөөгийн 100 мянга орчим хүн амтай Польшийн баруун хэсэгт Доод Силези мужид орших хот. Энэхүү тойрог хотгүй хот нь Легницки тойргийн хот юм. 1945 он хүртэл Легница нь Пруссийн Силези аймаг дахь Захиргааны дүүрэг Лийгницийн төв байсан юм.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

Легница хот нь Чарна Вода гол (Качава)Чарна Вода гол Качава голтой нийлэх бэлчирт, Доод Силези мужийн төв Вроцлаваас баруун зүгт 60 орчим километрийн зайд, германы Гөрлиц хотоос зүүн зүгт 80 орчим километрийн зайд Доод Силези мужид оршдог.

Хотын баруун хойд талд нь Милковице, зүүн хойд талд нь Кунице, зүүн урд талд нь Легницки Поле, баруун урд талд нь Кротошице зэргийн тосгон ба суурингууд хөрш зэргэлдээ оршино.

Анх дурдагдсан ба дундад зууны түүх

[засварлах | кодоор засварлах]

1004 онд анх дурдагдсан энэ хот 12-р зуунд Кастелан хэмээн нэрлэгдэх томоохон эзэмшлийг харгалзагчийн төв байр байв.

Легница хотын ойролцоо Легницийн талд Монголын цэрэг Европод довтлох үеэр буюу 1241 оны 4 дүгээр сарын 9-нд томоохон тулаан болсон гэдгээрээ алдартай. Польшийн цэрэг, баварийн уурхайчид, чехийн цэргүүдийн нэгдсэн рыцарь буюу морьт цэргийн хүчийг Силези нутгийн герцог буюу Ван II Генрих удирдан, Бат хааны баруун гарыг хамгаалан явсан Байдар, Хайду ноёдын цэрэгт бут цохиулсан түүхтэй. Монголчуудын эзэгнэлийн хүрээнд Легница хотын цайзыг тойрон оршиж байсан худалдааны суурин ч газрын хөрстэй тэгшлэгдсэн байна. Монголчууд Генриг өөрийг нь алж цэргийг нь бут цохиод өмнө зүгт өөрийн бусад цэрэгтэйгээ нийлэхээр Моравийн нутгаар дайрч Унгарыг зорьж IV Бела Вантай байлдсан түүхтэй.

 Commons: Legnica – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Local Data Bank". Төв Статистикийн Газар. Татаж авсан: 2025-11-01. Data for territorial unit 0262000.