Jump to content

Хурумши

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хурумши (хятадаар: 忽林池, пиньинь: Hū lín chí) нь Их Монгол Улсын Мөнх хааны үеийн хятад дахь монгол, хятад цэргийн их жанжин, улсын ван. Тэрбээр Жалайр аймгийн жад овгийн Мухулай вангийн ач хөвүүн Сугунчаг гоо вангийн ахмад хөвүүн.

Мөнх хааны үед Сугунчаг ван нас барсны дараа дэд хөвүүн Наяныг улсын ван болгох гэхэд Наян нь татгалзахад, Мөнх хаан өгүүлсэн нь: "Чиний ах сул дорой биетэй тул энэ үүргийг даахгүй болуузай, чамаар ван цолыг залгамжлуулая"[1] гэсээр атал уйлан хайлан эсэргүүцэн ахдаа найр тавьсан тул эцэстээ Хурумшид улсын ван цол, хятад дахь монгол, хятад цэргийн их жанжингийн албан тушаалыг залгамжлуулсан хэдий ч, удалгүй хятад дахь монгол хятад цэргийн ерөнхий жанжны эрх мэдлийг хураан авсан. 1257 онд их хааныг дагаж, Сүн улсыг дайлах аянд оролцож, 1260 онд Хубилайг хаан өргөмжлөх хуралдайд түүний нэр дурдагддаг. Түүнээс хойш өөр мэдээлэл хомс байна.

  1. "元史/卷119".