Jump to content

Ростов Великий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их Ростов
Ростов Великий
Спасс-Яковлевийн сүм
Спасс-Яковлевийн сүм
Их Ростов далбаа
Их Ростов сүлд
Map
Интерактив газрын зураг
Их Ростов, Орос
Их Ростов
Их Ростов
Байршил: Их Ростов
Их Ростов, Ярославль муж
Их Ростов
Их Ростов
Их Ростов (Ярославль муж)
Солбицол: 57°11′N 39°25′E / 57.183°N 39.417°E / 57.183; 39.417Солбицол: 57°11′N 39°25′E / 57.183°N 39.417°E / 57.183; 39.417
УлсОрос
Холбооны субъектЯрославль муж[1]
Байгуулагдсан862
Засаг захиргаа
  Хотын даргаАндрей Лось[2]
Өндөр
100 м (300 фут)
Хүн ам
  Нийт31,792
  Харьяалагдах нэгжРостов мужийн ач холбогдолтой суурин[1]
  НийслэлРостовын район,[1] Ростов мужийн ач холбогдолтой суурин[1]
  Хотын районРостовын хотын район[4]
  Хотын сууринРостов хотын суурин[4]
  НийслэлРостовын хотын район, Ростов хотын суурин[4]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[5])
Шуудангийн код[6]
152150
Залгах код(ууд)+7 48536
OKTMO ID78637101001

Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм. Хүн ам: 30,406(2021 оны тооллого);[7] 31,792(2010 оны тооллого);[3] 34,141(2002 оны тооллого);[8] 35,707(1989 оны Зөвлөлтийн тооллого).[9]

Ростов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.

1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.

1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.

Он Хүн ам
189713.715
193929.808
195929.230
197030.815
197931.538
198935.707
200234.141
201031.792

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл

 Commons: Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 3 4 5 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref154".
  2. Биография. Сайт администрации города Ростова Великого (Орос хэлээр). Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 24, 2020. Татаж авсан: Хоёрдугаар сар 24, 2020.
  3. 1 2 Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  4. 1 2 3 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref269".
  5. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  6. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  7. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба. Всероссийская перепись населения 2020 года. Том 1 [2020 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть] (XLS) (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  8. Холбооны Улсын Статистикийн Алба (2004-05-21). Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек [Орос, холбооны тойргууд, холбооны харьяа байгууллагууд, дүүргүүд, хот суурингууд, хөдөөгийн суурингууд - засаг захиргааны төвүүд болон 3000-аас дээш хүн амтай хөдөөгийн суурингуудын хүн ам] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (Орос хэлээр).
  9. Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров [1989 оны Бүх Холбооны Хүн Амын Тооллого: Холбооны болон Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс, Өөртөө Засах Аймаг, Тойрог, Хязгаар, Муж, Тойрог, Хотын Суурин, Тосгоны одоогийн Хүн Ам тойргийн Засаг захиргааны төвүүд]. Всесоюзная перепись населения 1989 года [1989 оны Бүх Холбооны Хүн Амын Тооллого] (Орос хэлээр). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Үндэсний Судалгааны Их Сургуулийн Хүн ам зүйн хүрээлэн: Эдийн засгийн дээд сургууль]. 1989 via Demoscope Weekly.