Jump to content

Рудольф Дизель

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рудольф Дизель
Төрсөн1858 оны гуравдугаар сарын 18
Парис, Франц
Яс үндэсГерман
АжилИнженер, зохион бүтээгч,
үйлдвэрийн эзэн
Ажилд авагчЗульцер компани,
Линде, MAN концерн
Юугаараа алдаршсанДизель хөдөлгүүрийг
зохион бүтээсэн
ХүүхэдРудольф, Хэдди болон Евген
Эцэг эхТеодер Дизель, Элисе Дизель

Рудольф Кристиан Карл Дизель (Герман: Rudolf Christian Karl Diesel; * 1858 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотод, † 1913 оны есдүгээр сарын 29-нд) нь Германы агуу зохион бүтээгч, механик инженер байв. Түүнийг дизель хөдөлгүүрийг зохион бүтээсэн гэдгээр нь мэдэх билээ.

Дизель Францын нийслэл Парис хотноо 1858 онд герман гэр бүлд мэндэлжээ. Тэдний гэр бүлийнхэн 1870 онд Франц-Пруссийн дайн эхлэхэд Англи руу дүрвэн нүүсэн бөгөөд 1873 онд Рудольф эрдэм сурахаар Германыг зорьсон бөгөөд 1875 онд Аугсбургс хотын техникийн сургуульд оржээ. Дараахан нь Мюнхений техникийн дээд сургуульд дэвшин суралцаж богино хугацаанд буюу 1880 онд төгсөлтийн ажлаа маш сайн хамгаалж төгссөн байна.

1892 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Дизель хөдөлгүүрийн дотоод илчийг өндөр даралтаар ихэсгэвэл бүтээмж нь эрс өсдөг болохыг туршилтаар нотлон шинэ "илчит хөдөлгүүрийн оновчтой шинэ санаа" бүтээлийн гэрчилгээгээ авсан юм. Харин 1893 оны хоёрдугаар сарын 23-нд "Өндөр температурын аппарат ба арга" нэршлээр хааны бүтээлийн товчооноос гэрчилгээ дахин олгосон байна.

Рудольф 1893 оноос Аугсбургийн машины үйлдвэрт хөдөлгүүр бүтээх хэсэгт 1904 оныг хүртэл ажиллаж байгаад Фридрих Крупп болон ах дүү Зульцер нартай хамтран компани байгуулсан байна. 1897 онд анхны хөдөлгүүрээ Дизель бүтээжээ. Түүний хөдөлгүүр 20 морины хүчин чадалтай байсан минутанд 172 эргэдэг, таван тоннын даацтай, ашигт үйлийн коэффициент (АҮК) нь 26.2% байжээ. АҮК нь зохион бүтээгч Оттогийн хөдөлгүүр болон ууран хөдөлгүүрт онгоцны хөдөлгүүрээс АҮК-ээрээ давсан үзүүлэлт байлаа.

1898 оны нэгдүгээр сарын 1-нд Дизель хувийн үйлдвэртээ дизель хөдөлгүүрийг зохион бүтээсэн түүхтэй. 1900 оны намар Лондонд бүртгүүлсэн компанидаа 1903 онд анхны дизель хөдөлгүүрт онгоц бүтээжээ. Харин 1908 онд хамгийн бага овортой дизель хөдөлгүүрсэн нь ачааны машины хөдөлгүүр байв.

1913 оны есдүгээр сарын 29-ны орой Рудольф Дизель "Дрезден" нэртэй гатлага онгоцоор Бельгийн Антверпен хотоос Лондон руу хүрэх замдаа учир битүүлэг шалтгаанаар нас эцэслэжээ.

Рудольф Дизель
(1858-1913)

Рудольф Дизелийн хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй бөгөөд Дизель хөдөлгүүр нэрээрээ техникийн шинжлэх ухааны түүхэнд мөнхрөн үлдсэн билээ. Түүний бүтээсэн хөдөлгүүр түлшний шаталтын зэргийг үлэмж ихэсгэх агаад өндөр чадал, түлшний хэмнэлттэй байсныг дурдах юун.

  • Cummins, C. Lyle, Jr. (1993), Diesel's Engine: Volume 1: From Conception To 1918, Wilsonville, OR, USA: Carnot Press, ISBN 978-0-917308-03-1 {{citation}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help). (C. Lyle Cummins, Jr. was the son of Clessie Cummins, founder of the Cummins Company).
  • Grosser, Morton (1978), Diesel: The Man and the Engine, New York: Atheneum, ISBN 978-0-689-30652-5; {{citation}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)CS1 maint: extra punctuation (link).
  • Moon, John F. (1974), Rudolf Diesel and the Diesel Engine, London: Priory Press, ISBN 978-0-85078-130-4; {{citation}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)CS1 maint: extra punctuation (link).