Рэнцэнсамбуугийн Батсүх

Рэнцэнсамбуугийн Батсүх нь Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх.

Рэнцэнсамбуугийн Батсүх
Төрсөн өдөр1984 оны 5 сарын 14 (1984-05-14)
(одоо 39 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Их-Уул сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн начин
Цол ахисан он жил
Аймгийн начин2009

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Их Монгол улсын 800, ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат аймгийн заан Л.Мөнхбаяраар нэг давж хоёрын даваанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага М.Баяржавхланд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Ч.Эрдэнэбаяраар нэг, Хэнтий аймгийн Батноров сумын харьяат аймгийн арслан Д.Эрдэнэбилэгээр хоёр давж гурвын даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Ж.Оргилд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн начин О.Мөнх-Ирээдүйгээр нэг давж хоёрын даваанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Б.Хадбаатарт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2009 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин" цол хүртсэн. 256
2010 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж " Нэмэх " чимэг хүртсэн. 256
2014 Завхан аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. 256