Савагт хирс

Савагт хирс
Оршин байсан хугацаа: Хожуу Плейстоцен

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Битүү туурайтан
Овог: Хирснийхэн
Төрөл: Coelodonta
Бронн, 1831
Зүйл: C. antiquitatis
Латин нэр
Coelodonta antiquitatis
(Блюменбах, 1807)

Савагт хирс (Латин: Coelodonta antiquitatis, Англи: Woolly rhinoceros) нь Евразийн эх газрын хойд хэсгийн тал нутагт Плейстоцен эриний сүүл үе хүртэл амьдарч байсан, хирсний устсан зүйл юм.

Савагт хирсний араг яс

Сэрвээний өндөр 4 метр, 3-4 тонн жинтэй байсан гэж үздэг. Хамар дээрээ хоёр эвэртэй бөгөөд урд талынх нь илүү том, урт байв. Хөгшин эрэгчингүүдийн зарим нь 1 метр гаруй урттай эвэртэй байжээ. Савагт хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр байдаг.

Одоогийн Их Британиас Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн уудам нутагт тархаж, тундрын бүст амьдардаг байсан. Арьс нь зузаан үс ноосоор хучигдаж, дулаан бага алдахын тулд жижиг чихтэй байсан нь хүйтэн уур амьсгалд зохицсон амьтан байсныг нь илтгэнэ. Шүд нь ч тундрт ургах хатуу өвс ургамалыг идэхэд зохицолдсон байдаг. Ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь Хойд Америк тивээс чулуужсан яс нь олддоггүй бөгөөд 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Савагт хирс (Coelodonta antiquitatis) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Савагт хирс – Энэ үгийг тайлбар толиос харна уу