Jump to content

Сергей Павлов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сергей Павлов

Сергей Павлович Павлов (1929 оны 1-р сарын 19-нд ЗХУ-ын Ржев хотод төрсөн —1993 оны 10-р сарын 7-нд Москва хотод нас барсан) — Зөвлөлт Холбоот улсын төрийн болон нийгмийн зүтгэлтэн.

1959-1968 онд ЗХУ-ын Комсомолын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.

1968-1983 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын Хорооны дарга. Энэ үеэр "Москва-80" Олимпын наадмыг зохион байгуулсан гол хүний нэг байсан.

1983-1985 онд ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд. Монголын удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг огцруулах ЗХУ-ын ажиллагаанд оролцсон хүний нэг.

1985-1989 онд ЗХУ-аас Бирм улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

1954 оноос ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүн. 1977-1983 онд ЗХУ-ын Үндэсний олимпын Хорооны Ерөнхийлөгч.