Симон ван дер Мер
Appearance
|
Симон ван дер Мер | |
---|---|
Төрсөн огноо | 1925 оны 11 сарын 24 Хааг, Нидерланд |
Үндэс | Нидерланд |
Салбар | Физик |
Алдаршсан зүйл | Тохиолдлын хөргөлт |
Нэр хүндтэй шагналууд | Физикийн салбар дахь Нобелийн шагнал |
Симон ван дер Мер (нид. Simon van der Meer, 1925 оны 11 сарын 24-нд Хаагт төрсөн) нь Нидерландын физикч бөгөөд 1984 онд Карло Руббиагийн хамтаар Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм[1].
Намтар
[засварлах | кодоор засварлах]Симон ван дер Мер Хаагт төрж өссөн бөгөөд Нидерланд улс Германд эзлэгдсэн үед дунд боловсролоо олж авчээ. Тэрээр Дельфт Технологийн Их Сургуульд техникийн физик мэргэжлээр суралцаж, 1952 онд инженерийн зэрэг хүртсэн. Филипс компанид хэдэн жил ажилласны дараа 1956 онд CERN буюу Европын Цөмийн Судалгааны Хүрээлэнд орж, 1990 онд тэтгэвэрт гарах хүртлээ ажиллажээ[2].
Катарина М.Күүпмантай 1960-аад оны дундуур гэрлэсэн, 2 хүүхэдтэй.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Симон ван дер Мер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en): Симон ван дер Мер
- Карло Руббиа, Симон ван дер Мер нар Нобелийн шагнал авч байгаа нь
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Nobel Prize in Physics 1984". Нобелийн сан. Татаж авсан: 2009-10-31.
- ↑ Biography from the Nobel website
Ангилал:
- 20-р зууны физикч
- Бөөмийн хурдасгуурын физикч
- Физикийн Нобелийн шагналтан
- Нидерландын физикч
- Амстердам их сургуулийн хүндэт доктор
- Европын Академийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Нидерландын Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- ЕЦСБ-ын хүн
- Нидерландчууд
- 1925 онд төрсөн
- 2011 онд өнгөрсөн