Jump to content

Содовсүрэнгийн Нарангэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Содовсүрэнгийн Нарангэрэл
ᠰᠣᠳᠣᠪᠤᠰᠦ᠋ᠷᠦᠩ ᠦᠨ
ᠨᠠᠷᠠᠨᠭᠡᠷᠡᠯ
 Монголын УИХ-ын гишүүн
Албан тушаал хашсан
1992–1996
ЕрөнхийлөгчПунсалмаагийн Очирбат
Ерөнхий СайдПунцагийн Жасрай
Монгол БНМАУ-ын Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд Шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
Албан тушаал хашсан
1988–1990
Ерөнхий СайдДумаагийн Содном
Монгол Монгол улсын Шинжлэх ухааны Академи-ийн гишүүн
Албан тушаалаа авсан
2000
Хувийн мэдээлэл
Төрсөн (1953-05-30) 5 сарын 30, 1953 (72 настай)
Монгол улс, Дундговь аймаг
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Алма матерМонгол Улсын Их Сургууль (LL.B.)
ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэн
(Asso Prof.L)
МэргэжилХуульч
Вэб сайтhttp://law.num.edu.mn/uc/181/184/182

Содовсүрэнгийн Нарангэрэл (1953 оны 5-р сарын 30-нд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн) -Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтэлтэн.

1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн.

С.Нарангэрэл Б.Содовсүрэнгийн хүү болж 1953 онд төрсөн ажээ. Эцэг Б.Содовсүрэн нь 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй гэнэ. мөн Төв аймгийн Шүүхийн дарга болон Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан байна.

  • 1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 6-р дунд сургууль
  • 1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар
  • 1985-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын дээд сургуулийн аспирантур

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
  • 1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч
  • 1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах
  • 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1991-1992 онд Улсын Бага хурлын дэргэдэх төр, нийгэм судлалын Академийн дэд захирал
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн
  • 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор
  • 1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал
  • 2010 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор
  • 2012 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга.

Эрдмийн бүтээл, туурвил

[засварлах | кодоор засварлах]
Ном
  1. Legal system of Mongolia. УБ-Нагояа., 2004
  2. Правовая система Монголии. УБ-Москва.,ОХУ-ын Москвагийн Олон Улсын харилцааны Их Сургууль. 2003
  3. Монгол Улсын эрх зүйн тогтолцооны удиртгал. УБ., 2003. 160 х (2003 онд БНХАУ-ын Өвөр монгол улсын их сургуулийн хуулийн сургууль хятад хэл рүү орчуулж хэвлүүлсэн)
  4. Эрх зүй судлалын удиртгал. Хамтын бүтээл. УБ., 2003. 218 х
  5. Хууль зүйн тайлбар толь. УБ., 2003 (Хамтын бүтээл)
  6. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2002
  7. Амьд эрх зүй. УБ., 2002. 248 х
  8. Монгол Улсын эрүүгийн эрх зүй./ерөнхий анги/.УБ.,1999.430 х
  9. Монгол Улсын төр, эрх зүйн үндэс. Тест. УБ.,1999. 96 х /хамтран/
  10. Монгол Улсын эрүүгийн эрх зүй/тусгай анги/.УБ.,1998.306 х
  11. Хүний эрх, өмгөөлөл. УБ.,1998. 96 х
  12. Монгол Улсын эрүүгийн эрх зүй./ерөнхий анги/. УБ.,1996. 402 х
  13. Англи-Монгол-Орос хууль зүйн толь. УБ.,1994. 450 х
  14. Зохион байгуулалттай гэмт хэрэг. УБ.,1991.63 х
  15. Р.Чойнямд тулгасан ял. УБ., 1990. 70 х
  16. Гэмт хэрэг зүйлчлэх шинжлэх ухааны үндэс. Онол, практик. УБ.,1988.205 х
  17. Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал. Хууль зүйн ухааны дэд докторын зэрэг горилсон диссертаци. М.,1988.156 х
  18. Криминологи. сурах бичиг. /хамтран бичсэн/ УБ.,1986. 3хх
  19. БНМАУ-ын засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүйн үндсэн асуудал. УБ.,1988. 180 хуудас
  20. Эрх зүйн товч толь./хамтран бичсэн/ УБ.,1986. 2хх
  21. Сахилга, хариуцлага эрх зүйн товхимол. Гэмт хэргээс ял шийтгэлд гэсэн хэсгийг бичсэн/.УБ.,1984.3хх
  22. БНМАУ-ын эрүүгийн эрх зүйн практикум./хамтран бичсэн/. УБ.,1984. 4хх
  23. Монгол Улсын иргэний эрх, үүргийн нэгдэл/товхимол/. УБ.,1983.92 х
  24. Эрх зүйн мэдлэг, залуучууд. УБ.,1980. 132 х
  25. БНМАУ-ын эрүүгийн эрх зүйн бодлогын хураамж. УБ.,1979.88 х

Бусад олон эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ.