Сооронбай Жээнбеков

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сооронбай Жээнбеков, 2020 оны 2 сарын 27-нд

Сооронбай Шарипович Жээнбеков (хир. Сооронбай Шарипович Жээнбеков; 1958 оны 11 сарын 16-нд төрсөн) — Киргизийн улс төрч бөгөөд 2017 онд Киргизийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2020 онд Парламентын сонгуулийн дараахь эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс өөрийн хүсэлтээр огцрох хүртлээ ажиллаж байв. Мөн 20162017 онд Ерөнхий сайдаар ажилласан.

Тэрбээр 1995 онд Ардын хурлын депутат, 2007 онд Хөдөө аж ахуй, усны нөөц, боловсруулах үйлдвэрийн сайд, 2010 онд Ош дүүргийн Засаг дарга, 2015 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2016 оны 3 сард Ерөнхий сайдаар томилогдох хүртлээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байв.

Улмаар 2017 оны 8 сарын 21-нд Ерөнхий сайдын албанаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорч 54.74 хувийн саналаар (нийт 1.7 сая сонгогчоос) Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Өмнөх ерөнхийлөгч Атамбаевт хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан хэдий ч Атамбаев 2019 оны 8 сарын 18-нд олон нийтийг тэмцэлд уриалсан, авлига авсан хэргээр 11 жилийн хорих ял авч байсан билээ. 2019 оны 5 сарын 14-нд уран олборлохыг хориглон захирамжилжээ.[1]

2020 оны Парламентын сонгуулийн дараахь үймээн[засварлах | edit source]

Киргиз улсад 21-р зууны эхээр Алтан зул цэцгийн хувьсгал (2005), Киргизийн хувьсгал (2010) гарч байсан. Ерөнхийлөгч Жээнбековийн үед, 2020 оны 8 сард коронавирусийн цар тахлыг үл харгалзан парламентын сонгуулийг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн[2], сонгуулийн үеэр хэд хэдэн нам санал худалдаж авсан[3] гэх зэрэг асуудлууд мандаж, 10 сарын 4-ний сонгуулиар суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгаж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэнээр тус улсын нийслэл Бишкек хотын Ала-тоо төв талбайд 5000 хүнийг хамарсан жагсаал эхлэн Жээнбеков огцрох хүртэл хурцадсан билээ. Тайван эхэлсэн жагсаал тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордныхоо хаалгыг эвдлэн орж шатаасан[4].

Эшлэл[засварлах | edit source]

  1. Keeping Kyrgyzstan's Uranium In The Ground. Aug 8, 2019-д хандсан.
  2. No Coronavirus Postponement And No Front-Runners So Far In Kyrgyz Elections (7 August 2020). 6 October 2020-д хандсан.
  3. Namatbayeva, Tolkun (5 October 2020). Monitors decry vote-buying in Kyrgyz parliamentary vote (en-US). AFP.
  4. http://www.mminfo.mn/news/view/28570