Jump to content

Станислав Улам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Станислав Улам

Станислав Марчин Улам (польш. Stanisław Marcin Ulam; 1909 оны 4-р сарын 13-нд Австри-Унгарт төрсөн - 1984 оны 5-р сарын 13-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Санта-Фэ хотод нас барсан) - Польш, Америкийн математикч. "Устөрөгчийн бөмбөгийн эцэг" гэдгээрээ алдартай.

1909 онд чинээлэг еврей гэр бүлд төрсөн. Түүний эцэг Иосеф Улам (1879-?), Львов хотын уугуул, хуульч, эх Хана Ауэрбах (1887-1938) Львов орчмын Стрий хотоос гаралтай.

Тэрээр Львовын Политехникийн дээд сургуульд математикийн чиглэлээр суралцаж (Баначийн оюутан) 1933 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.